Монгол Улсад өнгөрсөн хоногт коронавирусний батлагдсан тохиолдол 262 болж бүртгэдлээ. Улаанбаатарт 158 бол орон нутагт 100 тохиолдол батглагдлаа. Зөөвөрлөгдсөн тохиолдол дөрөв бол нас баралт бүртгэгдээгүй байна. Орон нутгаас зургаан аймагт шинээр коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөний 974 нь хөнгөн, 1304 нь хүндэвтэр, 253 нь хүнд, 52 нь нэн хүнд өвчтөн хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.