Шахмал түлш хэрэглэж эхэлснээр хүхрийн хий, азотын давхар исэл ихээр ялгарах болжээ
Сайжруулсан шахмал түлш хэрэглэснээр утаа багассан. Гэсэн хэдий ч сүүлийн үед агаарт саарал утаа үзэгдэх болжээ. Энэ нь хүхрийн хий, азотын давхар исэлтэй холбоотой байна. Тухайлбал, хүхрийн хий болон азотын давхар исэл нь нүүрс шатах явцад ихээр үүсдэг. Өнгөгүй, үнэргүй хий бөгөөд агаарт бор шаргал өнгөтэй болдог байна. Мөн сайжруулсан шахмал түлшнээс илүү их ялгарах магадлалтай хэмээн Агаарын чанарын албанаас мэдээллэсэн байдаг. Хүхрийн хийн нөлөө нь амьсгалын замыг нарийсгадаг бөгөөд шуухитнах, амьсгаа давчдах зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг. Харин азотын давхар исэл нь амьсгалын замын өвчний тохиолдлыг ихэсгэх, гуурсан хоолойн багтраа, уушгины хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээх сөрөг нөлөөтэй байна.
Агаарын чанарын стандартад зааснаар хүхрийн хий, азотын давхар исэлийн хэмжээ 50 мкг/м³ байдаг. Харин өнөөдрийн байдлаар хүхрийн хий 165 мкг/ м³ хүртлээ нэмэгджээ. Мөн 2019 оноос хойш хүхрийн хий 80 хувь хүртэл, азотын давхар исэл 21 хувиар нэмэгдсэн байна.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)