Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны XXIII их хурал өчигдөр болж, тус холбооны ерөнхийлөгчийг сонгох сонгууль болжээ. Энэ хурал МҮЭ-ийн холбооны аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн холбооны 269 төлөөлөгч 92.5 хувийн ирцтэйгээр болсон байна. Санал хураалтын дүнгээр С.Эрдэнэбат 76.4 хувийн саналаар тус холбооны ерөнхийлөгч боллоо. Тэрбээр өмнө нь тус холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байв. МҮЭ-ийн холбооны өмнөх ерөнхийлөгчөөр Х.Амгаланбаатар ажиллаж байсан билээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)