НӨАТ-ын урамшууллын арванхоёрдугаар сарын сугалааны тохирлыг маргааш “Боловсрол” телевизээр орон даяар шууд дамжуулна. Иргэн та арваннэгдүгээр сарын 1-нээс 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа энэ сарын 18-ны өдрийн 23:59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.