Монгол Улсад сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний шинээр батлагдсан тохиолдол 125 болж бүртгэгдлээ. Улаанбаатарт 85 бол орон нутагт 37 тохиолдол бүртгэгдсэн байна. Зөөвөрлөгдсөн тохиолдол гурав бол харамсалтай нь хоёр хүн нас барлаа. Орон нутгаас долоон аймагт халдварын тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 14 аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.