Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлийн нутаг дэвсгэрт 74 чиглэлийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх нөхцөл, боломжийг нээж байгаа талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа нийт 18664 аж ахуй нэгж байгууллага нь жилд дунджаар 7-12 бичиг баримт хөөцөлддөг. Энэ бичиг хэргийн зардлыг тооцоход жилд 191 сая төгрөгийг зарцуулдаг байна. Эхний ээлжид 74 үйл ажиллагааг хялбарчлалаа.
Зах худалдааны төв, супермаркет, сүлжээ дэлгүүр, мини маркет, төрөлжсөн барааны дэлгүүр, ТҮЦ, ресторан, кафе, цайны газар, баар, түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар, үсчин, гоо засал, хувцас захиалга засвар, гэр ахуйн тавилга захиалга засвар, хими цэвэрлэгээ, гэрэл зураг дүрс бичлэгийн үйлчилгээ, зочид буудал, жуулчны бааз, амралтын газар, саун, нийтийн бие засах газар, авто засвар, авто угаалга, нийтийн байрны үйлчилгээ зэрэг 74 үйлчилгээтэй холбоотой тусгай зөвшөөрлийг цуцлалаа.
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд өөрсдөө хариуцлагатай байж ажиллаасай. Цаашид засаг даргын дэргэд байнгын үйл ажиллагаатай зөвлөл байгуулж буй.
Шинэ нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуультай уялдуулан ийм бүтэц бий болж байна. Нийслэлийн худалдан авах үйл ажиллагаа буюу тендерт иргэд хяналт тавьж ажиллах бололцоотой болгоно" гэв.
А.Сүх
Сэтгэгдэл (6)