Монголын хуульчдын холбооны Шүүгчдийн хорооноос нийт шүүгчийн дунд “Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, Тулгамдаж буй асуудал” сэдвээр эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан зарлажээ. Тус уралдаан нь шүүгчийн бүтээлч сэтгэлгээ, шинжлэх ухаанч хандлагыг нэмэгдүүлэх, онол-практикийн мэдлэгийг гүнзгийрүүлэх, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлох, хуулийн хэрэглээ, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зорилготой. Илтгэлийн нэгдүгээр шатны шалгаруулалт ирэх оны гуравдугаар сарын 28-нд гарах бол хоёрдугаар шатны шалгаруулалт дөрөвдүгээр сард болох юм. Нэгдүгээр байрыг зөөврийн комьпютер, дэд байр 1.5 сая, гуравдугаар байрыг 1 сая төгрөгөөр урамшуулах юм байна.