Нийслэлээс 82 шуудай сайжруулсан шахмал түлш авч гарах гэж байсан зөрчлийг илрүүлэн торгууль ногдуулжээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаал, захирамжаар тогтоосон агаарын чанарыг сайжруулах бүсэд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэхээр заасан байдаг. Уг бүсэд Улаанбаатар хотын 158 хорооны нутаг дэвсгэр хамаарах юм.