Цагдаагийн байгууллагын 102 дугаарын тусгай утсанд өнгөрсөн хоногт 2077 дуудлага, санал гомдол бүртгүүлжээ. Үүнээс гадна зөрчлийн шинжтэй 1679 дуудлага ирсэн байна. Гэмт хэргийн шинжтэй 94, эрүүлжүүлсэн 262, хүний биед халдах 96, архидах согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 90, хулгайлах 10, гэр бүлийн хүчирхийллийн 150, согтуугаар автомашин жолоодсон 121, олон нийтийн газар биеэ зүй бус авч явах, танхайрах 165, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан дуудлага 109 бүртгэгдсэн байна.