“E Mongolia” төслийн 2021 оны ажлын тайлан, шинээр ямар үйлчилгээ нэвтрүүлж байгаа талаар Харилцаа холбо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ мэдээлэл хийлээ. “E Mongolia” нь өнгөрч буй онд улс даяар хэрэглэгдэх 600 үйлчилгээг нэвтрүүлжээ. Иргэдээс түгээмэл авч байгаа түгээмэл үйлчилгээнээс авч үзвэл жолооны үнэмлэх солих, нөхөн олгох үйлчилгээ 94 мянга гаруй байна. Иргэний үнэмлэх дахин авах үйлчилгээ 50 мянга, гадаад паспорт дахин авах үйлчилгээ 14.471, Шүүхийн шийдвэрийн архивын лавлагаа 3000, цагдаагийн байгууллагаас дүрс бичлэг авах үйлчилгээг 1844 удаа авчээ. “E Mongolia”төслийнхөн шинэ үйлчилгээ нэвтэрүүлжээ. Цэргийн бүртгэл хийх үйлчилгээ оруулсан бөгөөд цэрэгт явахгүй иргэд бүртгэлийн газарт очих шаардлагагүй болсон байна. Онлайнаар цэргийн бүртгэлээ хийлгэх боломж бүрдэж байгаа аж. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үнэмлэх авах, сунгах хүсэлтээ “E Mongolia”-гаар авч болж байна. Эдгээр үйлчилгээг өнгөрсөн долоо хоногт нэвтрүүлсэн гэв. Орон нутгийн хэмжээнд найман аймгийн 498 үйлчилгээг оруулжээ. Цаашдаа бүх аймаг, сумуудад энэхүү үйлчилгээ нэврэх юм байна. “E Mongolia” байгуулагдсан цагаас хойш 6.5 сая үйлчилгээ үзүүлэхэд 56 хувь Улаанбаатар, 44 хувь нь орон нутгаас гэсэн судалгаа гарчээ. Иргэдийн зүгээс шинэ үйлчилгээний талаар 800-1200 орчим санал хүсэлт ирүүлдэг гэнэ. Компани байгуулахад өмнө нь долоо хоног шахуу хугацаа зарцуулж байсан бол “E Mongolia”-гаар ердөө хоёр хоногт байгуулах боломжтой болжээ.
Сэтгэгдэл (1)