Монгол Улсад өнгөрсөн хоногт коронавирусний 240 тохиолдол бүртгэгдлээ. Улаанбаатарт 169, орон нутагт 67 бүртгэгдсэн байна. Зөөвөрлөгдсөн тохиолдол дөрөв бол харамсалтай нь хоёр хүн нас барлаа. Орон нутгаас 10 аймагт коронавирусний шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна. Эмнэлэгт нийт 2172 хүн хэвтэн эмчлүүлж буй бөгөөд гэрийн хяналтанд 3918 хүн байна.