Гадаад улсаас монголд ирсэн хоёр иргэнээс Омикрон хувилбар ирсэн гэсэн мэдээлэл гарсан тэгвэл энэ талаар албаны хүн тайлбар өглөө. Өнгөрсөн сарын 26-наас өнөөдрийг хүртэл 54 удаагийн нислэгээр 5000 гаруй хүн иржээ. Эдгээр хүмүүсээс түргэвчилсэн болон PCR шинжилгээ авч байгаа бөгөөд эерэг тохиолдлыг нисэх буудалд тусгаарлаж байгаа юм байна. Эерэг тохиолдол бүрт Омикрон хувилбар мөн эсэрхийг шинжилж байгаа аж. Одоогийн байдлаар эерэг тохиолдлуудаас Омикрон хувилбар илрээгүй байна. Он дуустал 35 удаагийн нислэгээр 4000-5000 хүн ирэх юм байна.
Сэтгэгдэл (2)