Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо "Орчлон" хорооллын 42 дугаар байрны 11 давхарын нийтийн хэсгийн балконаас хүн үсрэх гэж байна гэсэн дуудлага нийслэлийн Аврах ангид иржээ. Дуудлагын дагуу Аврах ангийн хоёр бүлгийн 12 алба хаагч, гурван техник хэрэгсэлтэйгээр ажиллаж тус байрны 11 давхрын нийтийн хэсгийн балконаас үсэрсэн иргэнийг аврах дэр ашиглан амь насыг аварч эмнэлэгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.