Олимпын аварга, Чингис хаан одонт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаярыг өчигдөр цагдан хорив. Түүнд зодуулсан улсын начин Э.Энхбатын талын өмгөөлөгчийн зүгээс цагдан хорих саналыг прокурорт хүргүүлсэн. Энэ дагуу Н.Түвшинбаярын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдах хорих шийдвэрийг өчигдөр гаргасан юм. Тэгвэл маргааш түүний Шүүх хурал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр төвлөвлөж буй гэнэ. Энэ зүйл анги 5-12 жилийн хорих ял оногдуулах зохицуулалттай юм байна.
Б.Жаргал