Монгол Улсад сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний батлагдсан тохиолдол 328 болж бүртгэгдлээ. Улаанбаатарт 119 бол орон нутагт 84 бүртгэгдсэн байна. Зөөвөрлөгдсөн тохиолдол 125 бол харамсалтай нь гурван хүн нас барлаа. Зөөвөрлөгдсөн 125 тохиолдол нь эх орондоо ирсэн энхийг сахиулагчид юм. Коронавирус гарсан цагаас хамгийн олон зөөвөрлөгдсөн тохиолдол болж байна. Орон нутагт дөрвөн аймагт шинээр коронавирусний халдвар илрээгүй байна.