Цагдаагийн байгууллагын 102 дугаарын тусгай утсанд өнгөрсөн хоногт 1965 дуудлага, санал гомдол бүртгэгджээ. Үүнээс гадна зөрчлийн шинжтэй 1634 дуудлага ирсэн байна. Гэмт хэргийн шинжтэй 75, эрүүлжүүлсэн 246, хүний биед халдах 55, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 96, хулгайлах 22 хэрэг бүртгэгдлээ. Мөн согтуугаар автомашин жолоодсон 111, олон нийтийн газар биеэ зүй бус авч явах, танхайрах 137, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 76 санал гомдол бүртгэгджээ.
Сэтгэгдэл (1)