Коронавируст халдварыг үүсгэгч SARS-CoV-2 вирусийн Омикрон хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 25-ны өдрөөс эхлэн гадаад улсаас ирж байгаа бүх хүнээс хилийн нэвтрэх цэг, нисэх буудалд шинжилгээ авч, гурав хоног тусгаарлах шийдвэрийг Засгийн газар, УОК-оос гаргалаа. Тусгаарлан ажиглах байр, зочид буудлуудын иргэдийг хүлээж авах бэлтгэлийг хангуулах, ариутгал, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдүүлж, хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 20 тусгаарлах байр, зочид буудалд 1194 өрөө буюу 2191 орыг урьдчилан бэлтгэн, иргэдийг тусгаарлахад бэлэн болжээ. Гадаадаас ирэх иргэдийг гурав хоног тусгаарлахтай холбогдуулан "Коронавируст халдварын үед иргэнийг тусгаарлах, ажиглах түр журам"-д өөрчлөлт оруулж байна. УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас, дээрхи тусгаарлах байр, зочид буудлуудад хяналт, шалгалт хийж ажлын бүрэлдэхүүн ажиллаж байгаа юм байна.