Энэ оны дөрөвдүгээр сард олимпын аварга, Чингис хаан одонт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр улсын начин Э.Энхбатыг зодсоны улмаас биед нь хохирол учруулсан. Уг асуудлаар Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болов. Хохирогчийн өмгөөлөгч тодорхой хэмжээний мөрдөн шалгалт явуулах хүсэлт гарсны үндсэн дээр хэргийг поркурорт буцаажээ. Ингэснээр мөрдөн шалгах ажиллагаа дахин явагдах юм. Харин хохирогч Э.Энхбат БНСУ-д эмчлүүлж байгаад саяхан эх орондоо ирсэн. Тэрээр “Сонгдо” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.