Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавирусний эсрэг вакцины I тунд 63, II тунд 134, нэмэлт сэргээх тунд 1881, нийт 2078 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.0 хувь, II тунгийн хамралт 71.7 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 41.5 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2987 (25.1 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.271 (76.8 хувь), 16-17 насны 26.902 (79.4 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна.