Монгол Улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 188 хүн шинээр коронавирусний халдвар тусчээ. Улаанбаатарт 90, орон нутагт 95 хүн халдвар авсан байна. Зөөвөрлөгдсөн тохиолдол гурав бол харамсалтай нь хоёр хүн нас барлаа. Орон нутгаас таван аймагт өнгөрсөн хоногт халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна. Энэ өвчнөөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 2057, гэрийн хяналтад 3798 хүн байна.