Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд төрийн дээд одон медаль гардуулаа. Энэ үеэр Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн Бөөрний төвийн эрхлэгч Д.Чулуунцэцэгт Хүний гавьяат эмч цолоор шагнаж урамшууллаа. Түүний баярын сэтгэгдлийг хүргэе. Би Анагаах ухааны дээд сургуулийг төгссөн цагаас эрүүл мэндийн салбарт 37 дахь жилдээ ажиллаж байна. Бөөрний мэс засалч, бөөрний эмч, хиймэл бөөрний аппаратны эмчээр ажилласан. 2006 оноос эхлэн бөөрний дутагдалтай хүмүүсийн эмчилгээний нэг хэлбэр болох бөөрний аппаратны эмчилгээг хөгжүүлэх гэж тодорхой цаг хугацаагаа зарцуулсан. 2006 онд бөөрний хоёр аппарат байсан бол өнөөдрийн хэмжээнд 190 аппаратанд 900 орчим хүн эмчлүүлж байна. Бүх аймаг, дүүрэгт бөөрний эмчилгээ үзүүлдэг болно гэдэг бол миний энэ салбарт хийсэн ажлын тодорхой хэсэг гэж бодож байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)