Монгол Улсад сүүлийн 24 цагт коронавирусний шинээр 248 тохиолдол бүртгэгдлээ. Улаанбаатарт 167, орон нутагт 74 тохиолдол батлагдсан байна. Зөөвөрлөгдсөн тохиолдол долоо бол харамсалтай нь нэг хүн нас барлаа. Орон нутгаас таван аймагт шинээр халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна.