Баянгол дүүргийн есдүгээр хороо, Горькийн тавдугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлага өчигдөр 03:38 цагт ОБЕГ-т иржээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн Э-ын 8х7 метрийн хэмжээтэй байшин, иргэн З-ын дөрвөн ханатай гэр тус, тус шатаж байжээ. Алба хаагчид галыг 20 минут ажиллан унтраасан байна. Тус гал түймэрт Ховд аймгийн харьяат иргэн О /45-50 орчим настай, эмэгтэй/ өртөж нас барсан байсныг тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.