Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд 200 хүний суудалтай шинэ Соёлын төвийн үйл ажиллагааг албан ёсоор нээжээ. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат энэ ажлыг санаачлан 2017 оны улсын төсөвт суулгуулж, 2020 онд улсын комисст хүлээгэн өгсөн тус Соёлын төвийн барилгыг 1 тэрбум 864 сая төгрөгөөр барьсан байна. Бугант тосгоны Соёлын төв нь 1971 онд Хуучин Ерөө модон заводын дэргэдэх “Улаан булан” нэртэйгээр анх байгуулагдаж байв.