Замын-Үүдийн хилийн боомтын орох чиглэлд энэ сарын 26, 27-ны өдрийн 19.00-03.40 цагт ачаатай 61, импортын 69, нийт 130 автомашиныг хилийн хяналтын байгууллагуудтай хамтран халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин шалган нэвтрүүлжээ. БНХАУ-ын Эрээн боомтод гацсан машинуудыг татан авах ажлыг энэ сарын 11-ний өдрөөс эхлүүлснээс хойш нийт 341 тээврийн хэрэгслийг улсын хилээр шалган нэвтрүүлсэн байна.