Улсдаа анх удаа 2000 сарлаг тоолуулсан Архангай аймгийн Ихтамир сумын малчин, Ц.Доржсүрэн Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяраар хагас зуун жилийн хөдөлмөрөө үнэлүүлж, Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр шагнууллаа. 1970 оноос хойш өнөөг хүртэл 52 жил тасралтгүй сарлаг маллаж байгаа Ц.Доржсүрэн гуай 2012 онд Монгол Улсын анхны 1000 сарлагтан, 2021 оны мал тооллогоор мөн Монгол Улсын анхны 2000 сарлагтан болж байна. Малчин Ц.Доржсүрэн мал сүргээ өсгөхөөс гадна малын үүлдэр угсааг сайжруулах, малчдын залгамж халааг бэлтгэх, сарлаг маллах арга ухаанаа өвлүүлж, залуусыг малжуулахад бодитой хувь нэмэр оруулж яваа нэгэн.