Дархан-Уул аймаг коронавирусний эсрэг амьсгалын таван аппарат авчээ. Ингэснээр тус аймгийн хэмжээнд зөөврийн 10, суурин 20 аппараттай болж байна. Тус аппарат нь дан ганц ковидоор өвчилсөн иргэдийг эмчлэхээс гадна халдварт, төрөх, хүүхэд, насанд хүрэгчдийн эрчимт эмчилгээнд ашиглах боломжтой аж. Эрүүл мэндийн салбарт өөр ямар чухал шаардлагатай тоног төхөөрөмж хэрэгтэй байгааг судалж үлдсэн төсвийг зарцуулах боломжтой хэмээн тус аймгийн Засаг дарга тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх үеэр онцоллоо.
Б.Жаргал