Цагдаагийн байгууллагын 102 дугаарын тусгай утсанд өнгөрсөн хоногт 1906 санал гомдол бүртгэгджээ. Үүнээс гадна зөрчлийн шинжтэй 1558 дуудлага бүртгэгдсэн байна. Гэмт хэргийн шинжтэй 63, эрүүлжүүлсэн 207, хүний биед халдах 37, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 82, хулгайлах 21, гэр бүлийн хүчирхийллийн 136 санал гомдол иржээ. Түүнчлэн согтуугаар олон автомашин жолоодсон 97, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах, танхайрах 156, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулах 48 дуудлага иржээ.