Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Мавритан

2022-8-18
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Исламын Бүгд Найрамдах Мавритан улс нь 1030000 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Африк тивийн баруун хойд хэсэгт байрладаг орон. Тус улс нийт газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 28-аар байранд жагсдаг ба Алжир (зүүн хойд), Мали (зүүн болон зүүн урд), Сенегал (баруун урд) гэх улсуудтай хиллэдэг.

БАРИМТ 2

Баруун хэсгээрээ Атлантын далайд гарцтай Мавритан улс нь Африк тивийн 11 дэх хамгийн том газар нутагтай орон бөгөөд газар нутгийнх нь 90 хувь нь Сахарын цөлд хамаарагддаг. Тийм учраас Мавритан улсын нийт хүн амын ихэнх хувь нь Сахарын цөлөөс тусгаарлагдсан улсынхаа урд хэсэгт амьдардаг.

БАРИМТ 3

Мавритан улсын хүн амын нийт тоо 2021 оны байдлаар 4614974 байсан бөгөөд тэдний 40 хувийг Харатин, 30 хувийг Арабын Бербер хүмүүс бүрдүүлдэг бол үлдсэн 30 хувь нь Халпулаар, Фулани, Манде, Волоф гэх үндэстний хүмүүсээс тогтдог. Харин шашны хувьд нийт мавританчууд исламын шашныг шүтдэг.

БАРИМТ 4

Мавритан гэх нэр нь одоогийн Марокко, Алжир улсуудын газар нутаг дээр оршдог байсан эртний берберчүүдийн Мавретанийн хаант улсын нэрээс гаралтай. Берберчүүд Мавритан улсын газар нутгийг манай эриний гуравдугаар зуунд эзлэн авч суурьшиж эхэлсэн.

БАРИМТ 5

Гэхдээ тус бүс нутгийг наймдугаар зуунд арабчууд эзлэн авч араб хэл, араб соёл болон исламын шашныг түгээн дэлгэрүүлсэн. 20-аар зууны эхэн үед францчууд Мавритан улсыг эзэлж өөрсдийн колони орон болгосон. Ингэснээр Мавритан улс Баруун Африк дахь Францын нэг хэсэг болж хувирсан.

БАРИМТ 6

Мавританчууд 1958 онд өөрсдийн улсыг байгуулан 1960 онд тусгаар тогтнолоо зарласан боловч тус цагаас хойш хэд хэдэн удаагийн төрийн эргэлт болон цэргийн дарангуйллын эрин үеийг туулж өнгөрүүлсэн. Хамгийн сүүлийн тэрийн эргэлт Мавритан улсад 2008 онд өрнөсөн.

БАРИМТ 7

Уг төрийн эргэлтийг удирдсан цэргийн генерал Мохамед Улд Абдель Азиз 2009 болон 2014 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин хоёуланд нь ялалт байгуулсан. Мавритан улс ерөнхийлөгчийн хагас засаглалтай орон бөгөөд одоогийн ерөнхийлөгчийг нь Мухаммед ульд аш-Шейх аль-Газуани гэдэг.

БАРИМТ 8

Тэрбээр 2019 оны сонгуульд ялалт байгуулан ерөнхийлөгчийн албыг хаших эрхтэй болсон ба Мавритан улсын түүхэн дэх анхны энх тайван замаар төрийн эрхийг авсан эрхмээр нэрлэгддэг. Харин тус улсын одоогийн ерөнхий сайдыг Мохаммед Ульд Билал гэдэг.

БАРИМТ 9

Мавритан улсын нийслэл хотыг Нуакшот гэдэг бөгөөд Атлантын далайн эрэг дээр байрладаг уг хотод нийт мавританчуудын гуравны нэг нь амьдардаг. Мөн тус улсын албан ёсны хэл нь араб хэл. Үүнээс гадна олон жилийн турш Францын колони байсан тул мавританчууд франц хэлээр маш сайн ярьдаг. ​​​​​​​

БАРИМТ 10

Төмрийн хүдэр, газрын тос гэх мэт олон төрлийн байгалийн үнэт баялгуудтай боловч Мавритан улс ядуу буурай хөгжилтэй хэвээр байсаар байна. Мавритан улсын эдийн засаг ихэвчлэн загас агнуур, газар тариалан болон мал аж ахуйн салбарууд дээр тогтдог. Тус улс хүний хөгжлийн индексээрээ дэлхийд 157-аар байранд жагсдаг. ​​​​​​​

БАРИМТ 11

Мавритан улс нь боолчлолыг хамгийн сүүлд халсан орон. Хэн нэгэн хүнийг өөрийн өмч болгон худалдан авч боолчлох үйл явдал Мавритан улсад 1981 онд халагдаж 2007 онд хуулийн дагуу хориглогдсон. Уг баримтаас Мавритан улс хүний хөгжлийн индексээр яагаад доогуур жагсдаг гэдэг нь тодорхой харагдаж байна.

БАРИМТ 12

Манай эриний гуравдугаар зуунд баригдсан, дэлхийн үнэт өвөөр нэрлэгдэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн Волубилисийн археологийн дурсгалт газар нь эртний Мавритан улсын нийслэл хот байсан. Уг дурсгалт газар нь одоогийн Марокко улсын газар нутагт байрладаг ба тэнд эртний Ромын барилгууд хадгалагдан үлдсэн байдаг. ​​​​​​​

БАРИМТ 13

2012 онд Мавритан улсын нийт хүн амын 10-20 хувь нь боолын хувиар амьдарсаар байгаа гэх судалга хийгдсэн. Мавритан улсын нийт хүн амын 22.1 хувь нь санхүүгийн хувьд ядуу буурай гэх нийгмийн ангилалд хамаарагддаг ба хүүхдүүдийн 9.8 хувь нь цочмог хоол хүнсний дутагдалд орсон.

БАРИМТ 14

Хамгийн анх 1978-1979 онд зохиогдож байсан авто спортын хамгийн хүнд хэцүү уралдаануудын нэг Дакар Ралли нь Зүүн Европоос Сенегал улс хүртэл 15000 километр замыг хамардаг. Гэвч уг уралдаан 2008 онд Мавритан улсад зохион байгуулагдах ёстой байсан ч аюулгүй байдлын үүднээс тус уралдаан цуцлагдаж байсан.

БАРИМТ 15

Үүнээс болж 2009 онд Дакар ралли уралдаан Өмнөд Америк тив рүү шилжин зохион байгуулагдаж байсан түүхтэй. Мавритан улсын ихэнх хэсэг Сахарын цөл байдаг гэдгийг өмнө нь хэлсэн. Тэгвэл сүүлийн хэдэн жилийн турш тус улсын ногоон бүсэд цөлжилтийн аюул маш хурдацтай нүүрлэсээр байгаа.

БАРИМТ 16

Ричатын бүтэц гэх нэртэй байгалийн өвөрмөц тогтоц Мавритан улсад байдаг. Зарим тохиолдолд Сахарын нүд хэмээн нэрлэгддэг уг байгалийн тогтоц нь 45 километрийн урттай, дугуй хэлбэртэй, элэгдэлд орсон сансраас харагддаг бөмбөгөр газрын гадарга юм.

БАРИМТ 17

2020 онд Их Британийн Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдээллээс харахад Мавритан улс нь аялахад тохиромжгүй, аюултай 17 орны нэгээр нэрлэгдсэн. Байгалийн хүнд хэцүү уур амьсгал, мавританчуудын амьдралын бололцоо, улс төрийн тогтворгүй байдал гэх мэт хэд хэдэн нөхцөл байдлууд үүнд нөлөөлж байгаа.

БАРИМТ 18

Дэлхийн хамгийн том хөлөг онгоцны оршуулгын газар Мавритан улсын газар нутагт байдаг. Ноуадибу хотын ойролцоох гүехэн усан дээр дахин ашиглагдах боломжгүй болсон олон зуун хөлөг онгоцнууд хаягдсан байдаг. Тус улс Африк тивийн отгон газрын тос үйлдвэрлэгч орнуудын нэг. Мавритан улсын газрын тосны нөөц 2001 онд олдсон. ​​​​​​​

БАРИМТ 19

Мөн 2019 онд Мавритан улсад дэлхийн хамгийн том байгалийн хийн орднуудын нэг олдсон. Уг байгалийн хийн хэмжээг хэмжвэл 8.9 тэрбум торх газрын тостой тэнцэнэ. Үүнээс гадна Мавритан улсад алт, зэс, гөлтгөнө, фосфатын чулуулаг гэх мэт маш олон төрлийн уул уурхайн баялаг бий.

БАРИМТ 20

Мавритан улсад дэлхийн хамгийн урт галт тэргүүдийн нэг байдаг. Зуэрат дахь төмрийн хүдрийн уурхайгаас Ноуадхибу руу төмрийн хүдэр зөөдөг “Төмрийн хүдэр галт тэрэг” нь нийт 2.3 километр урттай. Уг галт тэрэгний туулдаг замын ихэнх хэсэг нь хүн амьдардаггүй элсэн цөл.

БАРИМТ 21

Мавритан улсын ЮНЕСКО-д бүртгэлтэй Банка д’Арген үндэсний парк нь шувуу сонирхогчдод зориулагдсан Африк тивийн хамгийн алдартай газруудын нэг. Уг паркийн газар нутгийг олон мянган төрлийн нүүдлийн шувууд дамжин өнгөрдгөөс гадна далайн ят мэлхий болон дельфин үзэгддэг.

БАРИМТ 22

1989 онд Мавритан болон Сенегал улсууд хилийн маргааны улмаас хоорондоо үймээн самуун дэгдээсэн ба уг явдлаас болж 40,000 гаруй хар арьст мавританчууд Сенегал улс руу шилжин суурьшиж байсан удаатай. Тус улсад дэлхийн өөр хаана ч амьдардаггүй зургаан төрөл зүйлийн хилэнцэт хорхой амьдардаг.

БАРИМТ 23

Мавритан улсын төрийн далбаа ногоон, улаан, шар гэх үндсэн гурван өнгөнөөс бүрддэг. Далбааны голд байрлах шар өнгийн хавирган сар, одны дүрс болон ногоон өнгө нь Мавритан улсын үндсэн шашин болох исламын шашныг, улаан өнгө нь Францын колоничлолоос гарах үеийн хүнд хэцүү цаг мөчийг тус тус бэлгэддэг.

БАРИМТ 24

1999 оноос хойш Мавритан улсын бүх сургуулиуд хүүхдүүдэд нэгдүгээр ангиас нь араб хэлийг, хоёрдугаар ангиас нь франц хэлийг зааж эхэлсэн. Гэхдээ тус улсын 15-аас дээш насны насанд хүрсэн иргэдийн дөнгөж 53.5 хувь нь бичиг үсэг тайлагдсан гэх судалгаа байдаг.

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа ээлжит нэгэн дугаараар Африк тивийн томоохон газар нутагтай орнуудын нэг болох Мавритан улсыг онцолж байна. Мавритан улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
Болжмор болжмор хөөрхөндөө
Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Мэдэгдэл
    5 цаг 54 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    6 цаг 6 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    6 цаг 36 мин
  • “Эх оронч сурагч” хөтөлбөрийг нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ
    6 цаг 54 мин
  • “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөнө
    7 цаг 58 мин
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
    8 цаг 10 мин
  • Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
    8 цаг 29 мин
  • "Эль-Ниньо" нэртэй огцом халуун цаг агаар энэ зун дэлхийд аюул авчирна
    9 цаг 1 мин
  • Ж.Батжаргал: МАН-ын бүлэг ард түмний өгсөн итгэл, сонголтыг дагаж УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг хангахад анхаарч ажиллаж байна
    9 цаг 1 мин
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
    9 цаг 10 мин
  • Энэтхэгийн Дээд шүүх Мумбай хотын Версова-Бхаяндар замыг өргөсгөхийн тулд мангро моддыг тайрахыг зөвшөөрөв
    9 цаг 45 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт холбогдох гэмт хэрэг, авлигын шинжтэй үйлдлийг шалгуулах хүсэлтээ Авлигатай тэмцэх газарт гаргалаа
    9 цаг 53 мин
  • "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар
    10 цаг 22 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр улс төрийн шахалт байгаагүй, гэхдээ би дээд төрөө бодож байна, Ерөнхий сайд аа, уучлаарай гэж хэлсэн
    10 цаг 34 мин
  • Хаврын их цэвэрлэгээг зохион байгуулж байна
    12 цаг 13 мин
  • Чуулганы ирц дээр МАН, АН-ын эвсэх үү?
    12 цаг 40 мин
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
    13 цаг 1 мин
  • Э. Батшугар: Сошиал медианы хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
    13 цаг 36 мин
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
    13 цаг 42 мин
  • Үйл явдал: “Монгол эр хүн” үндэсний аян энэ сарын 31-нийг хүртэл улс орон даяар зохион байгуулна
    14 цаг 7 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • БАЙР СУУРЬ: Монголчуудын бүтээн байгуулалтыг АНУ өндрөөр үнэлж байна
24 баримт
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК