Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Намиби

2022-8-25
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Бүгд Найрамдах Намиби улс нь 825615 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Африк тивийн урд хэсэгт байрладаг орон. Баруун хэсгээрээ Атлантын далайд гарцтай уг улс нь хойд талаараа Ангол болон Замби, зүүн хэсгээрээ Ботсван, зүүн болон урд талаараа Өмнөд Африк улсуудтай хиллэдэг.

БАРИМТ 2

Тус улс Зимбабве улстай шууд хиллэдэггүй боловч хоёр улс Замбаези голын хоёр талд бие биеэсээ дөнгөж 200 метрийн зайтай оршдог. Намиби улс нь Сахарын цөлөөс урд зүгт байрладаг хамгийн хуурай орон ба нийслэл хотыг нь Виндхук гэдэг. Мөн Виндхук хотод ойролцоогоор 450000 хүн амьдардаг.

БАРИМТ 3

Намиби улсын хүн амын нийт тоо 2020 оны байдлаар 2550226 байсан бөгөөд тэдний 50 хувийг Овамбо, 9.2 хувийг Каванго, 7 хувийг Дамара, 7 хувийг Гереро үндэстний хүмүүс бүрдүүлдэг. Харин шашны хувьд нийт намибичуудын 88 хувь нь христийн шашныг, 10.6 хувь нь ардын шашнаа шүтдэг.

БАРИМТ 4

Одоогийн Намиби улсын газар нутаг дээр Сан, Дамара болон Нама хүмүүс манай эриний өмнөх 1200 оноос суурьшиж соёл иргэншлээ үүсгэсэн. Улмаар 14-ээр зуунд газар нутгаа өргөтгөх зорилготой бантучууд Намиби улсын газар нутаг руу нүүдэллэн ирцгээсэн ба тэдний үр удам нь өнөөгийн овамбочууд юм.

БАРИМТ 5

Намиби улс бол том газар нутагтай ч цөөн хүн амтай буюу дэлхийн хоёр дахь хамгийн бага хүн амын нягтшилтай орон. Хүн амын нягтшил хамгийн багатай орнуудын жагсаалтыг Монгол улс тэргүүлдэг. Уг улсын албан ёсны хэл нь англи хэл боловч намибичууд амьдардаг бүс нутгаасаа шалтгаалан өөр өөр хэлээр харилцацгаадаг.

БАРИМТ 6

Германы эзэнт гүрний 1884 онд байгуулсан Германы Баруун Өмнөд Африк гэх колони орон нь Намиби улсын нийт газар нутгийн ихэнх хэсгийг өөртөө багтааж байсан. Мөн 1904-1908 оны хооронд 20-аар зууны анхны геоцид болох Нама болон Гереро хүмүүсийн эсрэг үйлдэж 100000 гаруй хүний аминд хүрсэн аймшигт геноцид Намиби улсад тохиолдсон.

БАРИМТ 7

1915 онд Өмнөд Африк улс Германчуудын Баруун Өмнөд Африк дахь ноёрхлыг ялан дийлсэн бөгөөд 1920 онд Намиби улсыг албан ёсоор өөрсдийн колони орноо болгосон. Улмаар өмнөд африкчууд намибичуудын мөрдөх ёстой хууль дүрэм, арьс өнгөний ангилал болон нийгмийн хэв журмуудыг бэлтгэн гаргах болсон.

БАРИМТ 8

Тусгаар тогтнолоо зарлах намибичуудын үйл ажиллагаа тэртээх 1966 онд эхэлсэн боловч Өмнөд Африкийн өмнө хүчин мөхсөдөж явсаар 1990 онд санасандаа хүрч Намиби улс тусгаар тогтносон улс болсон. Гэхдээ тус улсын нэг хэсэг болох Уолвис булан болон Пенгвин арал нар 1994 онд хүртэл Өмнөд Африкийн эзэмшил хэвээр байсан.

БАРИМТ 9

Намиби улс нь нэгдмэл намын давамгайлсан ерөнхийлөгчийн засаглалтай орон. Тус улсын одоогийн төрийн тэргүүнүүдийг дурдвал Хаге Гейнгоб (Намиби улсын гурав дахь ерөнхийлөгч), Нанголо Мбумба (дэд ерөнхийлөгч), Саара Куугонгельва (Намиби улсын дөрөв дэх ерөнхий сайд) гэх мэтээр үргэлжилнэ.

БАРИМТ 10

Намиби улсад маш олон тооны далайн хав амьдардаг. Албан бус судалгаагаар Намиби улсад 10000 гаруй далайн хав амьдардаг гэх тоо байдаг бөгөөд тус улсын далайн эргүүдэд далайн арслангууд ч мөн элбэг. Мөн уг улсад ойролцоогоор 2500 үчимбэр буюу ирвэсийн нэгэн төрөл зүйл амьдардаг.

БАРИМТ 11

Уг тоогоороо Намиби улс хамгийн олон тооны үчимбэр амьдардаг орноор нэрлэгддэг. Үчимбэр нь 389 километр/цаг хүртэл хурдлах чадвартай хуурай газрын хамгийн хурдан амьтан юм. Тэдний хоолоо идэхээсээ өмнө гаргадаг жиргэж буй дуу чимээ нь Намиби улсын зэрлэг байгалийг маш ихээр чимдэг.

БАРИМТ 12

Намиби улс бол дэлхийн хамгийн эртний элсэн цөлийн өлгий нутаг. Дор хаяж 55 сая жилийн настай Намиб элсэн цөл нь ямар нэгэн гадаргын усгүй боловч олон тооны хуурай сайраар хоёр хуваагддаг. Уг элсэн цөлийн өмнөд хэсэг нь маш хуурай тул ямар ч амьтан амьдрах боломжгүй.

БАРИМТ 13

Намиби улс нь далайд гарцтай орон тул үе үе элбэг үүсдэг манан нь Намиб элсэн цөлийн зарим хэсэгт хангалттай хэмжээний чийгшил өгч амьтдыг тухайн бүс нутагт амьдрах нөхцөлөөр хангаж өгдөг. Тус улсад заан, арслан тэргүүтэй 1700 төрөл зүйлийн амьтад элсэн цөлд дасан зохицож амьдарцгааж байна.

БАРИМТ 14

Намиби улс бол байгаль орчныг хамгаалах тухай ойлголтыг үндсэн хуульдаа багтаасан дэлхийн анхны орон. Уг улс нийт газар нутгийн 42 хувийг хүний буруутай үйл ажиллагаанаас болж байгаль орчин болон зэрлэг амьтад хохирох аюулаас урьдчилан сэргийлж ямар нэгэн байдлаар хамгаалалтад оруулсан байдаг.

БАРИМТ 15

Уг бодлогын үр дүнд нэн ховордсон амьтдын нэг болох дэлхий дээр 5500 тоо толгой үлдээд буй хар хирсийн тэн хагас нь Намиби улсын зэрлэг байгальд амьдардаг. Мөн 1990 онд тусгаар тогтнолоо зарласан тул Намиби бол одоогийн байдлаар Африк тивийн хамгийн залуу бүрэн эрхт улс.

БАРИМТ 16

Дэлхийн хамгийн эртний элсэн цөлөөс гадна хамгийн том элсэн манхнуудын нэг Намиби улсад байдаг. Намиб элсэн цөлийн Соссусвлэй болон Деадвлэй нарын голд байх уг элсэн манхан нь 1,256 метрийн өндөрт оршдог ба уг хэмжээгээрээ дэлхийн долоо дахь өндөр элсэн манхнаар нэрлэгддэг.

БАРИМТ 17

Намиб элсэн цөлд сансраас харагдах хэмжээний том солирын тогоо байдаг. Сперргебиетэд байрлах Ротер Камм солирын тогоо нь 2.5 километрийн диаметртэй, 130 метрийн гүн бөгөөд олон улсын сансрын станцаас харагддаг. Намиби улсад жилд дунджаар 57 өдөр л бороотой байдаг тул хурц нар жил бүр 300 өдрийн турш намибичуудын дээрээс тусдаг.

БАРИМТ 18

Намиби улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Намиби улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг дэлхийн чансааны 117-аар байранд эрэмбэлэгддэг ба Африкийн АШТ-д 1998, 2008 болон 2019 онуудад оролцож байсан түүхтэй. Гэхдээ тэд ДАШТ-д оролцож байсан удаа байхгүй.

БАРИМТ 19

Намиби улсын баг тамирчид 1992 оноос хойш зуны олимпд тасралтгүй оролцсоор байгаа. Намиби улсын нэр дээр нийт таван ширхэг олимпын мөнгөн медаль бүртгэгдсэн байдгийн дөрвийг нь нэг тамирчин хүртсэн. Түүнийг Фрэнки Фредерикс гэдэг ба эрэгтэйчүүдийн ойрын зайн гүйлтийн төрөлд 1992 болон 1996 оны олимпуудаас дөрвөн мөнгөн медаль хүртсэн эрхэм.

БАРИМТ 20

Дэлхийн хамгийн том газар доорх нуурыг та Намиби улсаас олох боломжтой. Луугийн амьсгал гэх нэртэй уг нуур нь 84 метрийн гүн, 20000 хавтгай дөрвөлжин метр хэмжээтэй. Энэхүү нуур Луугийн амьсгалын нүх гэх агуй дотор газрын гадаргаас 60 метрийн гүнд оршдог.

БАРИМТ 21

Үүнээс гадна Намиби улсад дэлхийн хоёр дахь том хавцал байдаг. Намиби болон Өмнөд Африк улсуудын хил дээр оршдог дэлхийн хамгийн эртний, мөн хоёр дахь том хавцал болох Загас голын хавцал нь 550 метр гүн, 27 километр өргөн, одоогоос 500 сая жилийн өмнө үүссэн.

БАРИМТ 22

Намиби улсад орших Араг ясан далайн эрэг бол дэлхий дээрх хамгийн олон тооны далайчид болон хөлөг онгоцнуудын булш болсон газар. Уг бүс нутаг дахь шигүү манан болон хүчтэй шуургануудаас болж ийнхүү олон тооны хөлөг онгоцнууд осолддог байсан ба энэхүү далайн эргээс 1940-өөд онд хүний араг яс олдсоноор одоогийн нэрээ олж авсан түүхтэй.

БАРИМТ 23

Намиби улсын төрийн далбаа цэнхэр, цагаан, улаан, ногоон болон шар өнгийг багтаадаг. Цагаан өнгө нь энх тайван болон эв нэгдлийг, ногоон өнгө нь намиби улсын байгалийн баялаг болон үзэсгэлэнг, улаан өнгө нь намибичуудын бүгдэд тэгш эрх олгох ирээдүйг бүтээх хүсэл эрмэлзлийг, цэнхэр өнгө нь Атлантын далайг тус тус бэлгэддэг. ​​​​​​​

БАРИМТ 24

Намиби хүүхдүүд 1-12-аар анги хүртэл бүрэн дунд боловсрол эзэмших хүртлээ улсын сургуульд үнэгүй суралцаж боловсрол эзэмших эрхтэй. 15-аас дээш насны насанд хүрсэн нийт намибичуудын 91.5 хувь нь бичиг үсэг тайлагдсан ба энэ нь Африк тивд дээгүүр бичигдэх үзүүлэлт юм.

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа ээлжит нэгэн дугаараар халим агнуураар дэлхий дахинд танигдсан Намиби улсыг онцолж байна. Намиби улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
Болжмор болжмор хөөрхөндөө
Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Мэдэгдэл
    5 цаг 58 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    6 цаг 9 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    6 цаг 39 мин
  • “Эх оронч сурагч” хөтөлбөрийг нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ
    6 цаг 58 мин
  • “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөнө
    8 цаг 2 мин
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
    8 цаг 14 мин
  • Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
    8 цаг 32 мин
  • "Эль-Ниньо" нэртэй огцом халуун цаг агаар энэ зун дэлхийд аюул авчирна
    9 цаг 4 мин
  • Ж.Батжаргал: МАН-ын бүлэг ард түмний өгсөн итгэл, сонголтыг дагаж УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг хангахад анхаарч ажиллаж байна
    9 цаг 5 мин
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
    9 цаг 14 мин
  • Энэтхэгийн Дээд шүүх Мумбай хотын Версова-Бхаяндар замыг өргөсгөхийн тулд мангро моддыг тайрахыг зөвшөөрөв
    9 цаг 49 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт холбогдох гэмт хэрэг, авлигын шинжтэй үйлдлийг шалгуулах хүсэлтээ Авлигатай тэмцэх газарт гаргалаа
    9 цаг 57 мин
  • "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар
    10 цаг 26 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр улс төрийн шахалт байгаагүй, гэхдээ би дээд төрөө бодож байна, Ерөнхий сайд аа, уучлаарай гэж хэлсэн
    10 цаг 38 мин
  • Хаврын их цэвэрлэгээг зохион байгуулж байна
    12 цаг 17 мин
  • Чуулганы ирц дээр МАН, АН-ын эвсэх үү?
    12 цаг 44 мин
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
    13 цаг 4 мин
  • Э. Батшугар: Сошиал медианы хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
    13 цаг 40 мин
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
    13 цаг 46 мин
  • Үйл явдал: “Монгол эр хүн” үндэсний аян энэ сарын 31-нийг хүртэл улс орон даяар зохион байгуулна
    14 цаг 10 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • БАЙР СУУРЬ: Монголчуудын бүтээн байгуулалтыг АНУ өндрөөр үнэлж байна
24 баримт
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК