Монголын уулчдын үндэсний холбооноос дараах мэдэгдлийг гаргажээ. Мэдэгдэлд, "Киргиз улсад ганцаарчилсан авиралт хийж байгаад эрсдэлд ороод байсан залуу уулчныг Монголын Уулчдын Үндэсний Холбооны Аврах ажиллагаа хариуцсан Дэд ерөнхийлөгч С.Ганхүүгээр ахлуулсан аврах баг амжилттай буулган одоо Оше хотод ирээд байна. Х.Бумхишиг гуравдугаар зэргийн хөлдөлттэй гэсэн урьдчилсан мэдээ байгаа ч удахгүй нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт орж Монгол руу шууд нисэх боломжтой эсэхийг магадлуулснаар нөхцөл байдал шийдэгдэхээр байна" гэжээ.