Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан "Хүүхдэд ээлтэй монгол" чуулганаас зөвлөмж гаргасан. Мөн "Байгууллага, аж ахуйн нэгж нь ажилтан, албан хаагчдынхаа ажил амьдралын тэнцвэрийг хангахад чиглэсэн хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх" тухай журмын хүрээнд ажлын шаардлагаар уртасгасан цагаар ажиллах албан хаагчдын хүүхдүүд ээж, аавыгаа хүлээхдээ тохитой орчинд гэрийн даалгавраа хийх, амрах нөхцөлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны "Эцэг эхийн зөвлөл"-өөс санаачлан, дотоод нөөцөө ашиглан нэг тохижууллаа хэмээн БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга мэдээллээ.