Төрийн ордонд
08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
Хил хамгаалах ерөнхий газарт
09:00-13:30 цагт Хил хамгаалах байгууллага анх удаа хугацаат цэргийн алба хаагчдын дунд чуулга уулзалт болж байна. Энэ хүрээнд өнөөдөр цэргүүд урлагийн авьяасаараа өрсөлдөх, гарын хоолоо хийх зэрэг тэмцээн зохион байгуулна.Монголын үндэсний музейд
10:00 цагт Өнөр бүл хүүхдийн төвийн сурагчдын “Сэтгэлээс минь ургасан миний бүтээл" уран зураг, бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно.
Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд
10:00 цагт Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу РЦНК-ийн урд талд ногоон байгууламж сүйтгэж буйг эсэргүүцэж оршин суугчид мэдээлэл хийнэ.
УБТЗ-ын Удирдах газарт
11:00 цагт тус байгууллагаас ачаа тээврийн нөхцөл байдлын талаар мэдээлнэ.
Үндэсний мэдээллийн төвд
12:00 цагт Оюутнуудын эрх ашиг зөрчигдөж байгаа талаар хэвлэлийн хурал хийнэ.
"Корпорэйт" зочид буудалд
14:00 цагт "Олон улсын хэвлэл мэдээлэлтэй түншлэх боломж" сэдэвт редакторуудын зөвлөлдөх уулзалт болно.