Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн НӨАТ-ын сугалааг дахин явуулах талаарх шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Тэрбээр,“НӨАТ-ын сугалааг аравдугаар сараас дахин эхлүүлнэ. Ингэхдээ уншуулсан, уншуулаагүй бүх сериал дугаарыг сугалаанд хамруулдаг байсныг зөвхөн уншуулж, идэвхжүүлсэн НӨАТ-ын баримтуудаар сугалаа явуулна. Мөн иргэд ухаалаг утаснаасаа өөрийнхөө бүртгүүлсэн баримтыг сугалаанд бүртгэгдсэн эсэхийг хянах боломжтой.
Сонирхолтой, сайжруулсан байдлаар сугалааг зохион байгуулна.
Түүнчлэн тавдугаар сараас НӨАТ-ын сугалааг зогсоосноор баримт бүртгүүлэх тоо 50 хувиар буурсан нь НӨАТ-ын орлогод сөргөөр нөлөөлөх эрсдэл болж байна. Цаашлаад энэ нь далд эдийн засгийг дэмжих сөрөг нөлөө үзүүлэх юм” гэв.