Засгийн газрын хуралдаанаас Батлан хамгаалах яам, Барилга хот байгуулалтын яамны зарим ажилтныг цалингийн 10 хувиар торгох чиглэлийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд өгсөн байна.
“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго, зорилтыг төрийн албан хаагчид болон иргэдэд сурталчилан таниулах үүднээс төрийн албан хаагчдыг сургалтад хамруулж байгаа аж. Иймд энэ сарын 9, 10-нд БХЯ, БХБЯ-ны албан хаагчдыг хамруулжээ.
Гэтэл Батлан хамгаалах яамны албан хаагчийн 70 хувь, БХБЯ-ны хаагчийн 37 хувь нь л хамрагдсан байна.
Тиймээс Засгийн газраас хэрэгжүүлж буй сургалтад суугаагүй албан хаагчдыг цалингийн 10 хувиар торгох чиглэл өгсөн хэмээн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.