Дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа улстөрчдийн нэг нь өдгөө яах аргагүй Украин Улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский. ОХУ Украин улс руу довтлохоос өмнө өөрийн гол дүрийг бүтээсэн “Ард түмний зарц” хэмээх олон ангит киног бодит амьдрал болгосон гэдгээрээ л олны танил болоод байсан Зеленский өдгөө маш чадварлаг удирдагч, стратегич, эх оронч гэдгээ харуулж буй. Улс орон руу нь ОХУ халдан довтлосноос хойш тэрбээр нийгмийн сүлжээг маш идэвхтэй ашиглаж байгаа бөгөөд түүгээрээ Украин улс руу халдан довтолж буй ОХУ-ын түрэмгийллийг цаг минутгүй мэдээлж буй. Тэр хэрээр түүний сошиал хаягуудыг дагадаг уншигчид маш ихээр нэмэгдсээр байгаа.
Дайн эхлэхэд твиттерт сая хүрэхгүй дагагчтай байсан Владимир Зеленский өдгөө 6.5 сая дагагчтай болжээ.
Харин тэрбээр ганцхан хүнийг л дагадаг бөгөөд тэр нь өөрийнх нь эхнэр Олена Зеленский юм. Твиттерт 62.7 мянган дагагчтай, ганц хүнийг л өөрөө дагадаг. Тэр нь мөн л Владимир Зеленский ажээ.
О.Балдан-Очир