09.00-11.00 цагт Цус сэлбэлт судлалын Үндэсний төвд эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооны дэргэдэх “Вакцин” клуб, ЦССҮТ, МУЗН хамтран Үндэсний өгөх өдрийг тохиолдуулан авлагагүй донорын эгнээг өргөтгөх “Хүн бүр баатар” сургалт, өдөрлөг зохион байгуулна. Утас: 99106-580, 8881-8788.
10.00-15.00 цагт Төрийн ордонд УИХ-ын байнгын болон түр хороод хуралдана.
11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд "Нээлттэй шүүх" хэвлэлийн бага хурал болж, “Монгол Улсын шүүхийн 2022 оны III улирлын шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ”-г танилцуулна. Утас: 9908-0827, 9898-0404
-Соёлын бүтээлч сарын аян эхэлж байна.
12.00 цагт: АН-ын байранд АН-ын дэд дарга Б.Ган-Очир цаг үеийн нөхцөл байдал, төсвийн талаар мэдээлнэ. Утас: 9311-3995, 9997-2117.
15.00 цагт Биеийн тамир, спортын улсын хороонд хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн гавьяат тамирчин М.Анхцэцэг, мөнгөн медаль хүртсэн Э.Энхтамир, О.Дархижав, хүрэл медаль хүртсэн Г.Анужин болон ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр нарыг хүлээн авч уулзан, шагнал гардуулна.