зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.10.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

POETRY: Дэргэдээ чамайг суулгаад уйлуулж үзмээр санагдах юм…

2025-8-27
0
ЖИРГЭХ

Намрын тэргүүн сар гарсан энэ өдөр бид Монголын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналтан, "Болор цомын" эзэн яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир агсныг дурсан санаж шүлгүүдээс нь толилуулж байна. 

Цэх зогсон буудуулахад сум нь үл хүрэх

Цээжний минь алсад эх орон минь бий...

Summer Sun GIF

Ургаж буй наран дотроос нь ангирын цуваа зэллэж
Урсаж буй усанд нь эрдэнийн саран эрхэлсэн
Униарт тал хөндий, өмөг төгөлдөр уулс, уудам говийн эх нутаг
Утга учрын хорвоод намайг тосч авсан Эх орон

Нар зөвийн эх орон Миний Монгол

Амьдралын жирийн нэг өглөө байтал уярал догдлол төрж
Алтан дэлхийд амьд явахын үнэ цэнийг мэдрүүлж
Айлын гэрийн өрхний оосрыг нар зөв даллаад
Арван наймтай бүсгүй гэргий болдог Эх орон

Нар зөвийн эх орон Миний Монгол

Тэнгэрийн заадсыг өгсөж, уруудан галгих хоёр морин од
Тэмдэгрэх үүрийн зүүдэнд нь ер бусын мэдрэмж илгээхэд
Сүүмийх алсын амьдрал зорьж, сэтгэлдээ ган хэт цахиад
Сүлд өөдөө зоримог хөвгүүд бүсээ зөв ороогоод эр болдог Эх орон

Нар зөвийн эх орон Миний Монгол

Эгшиг уянгын хорвоод хайрын зөрөг дээр харц учраад
Энгэр дүүрэн жаргал тээж, биедээ тэмүүлэх залуус
Өр зүрхний гүндээ амраг нарны гал зангидаж
Өнө эртний шаргал талд ханаа зөв дугуйлаад айл болдог Эх орон

Нар зөвийн эх орон Миний Монгол

Энгийн болоод яруу сайхныг эх нутгаасаа түүж
Эрхэмсэг хувилгаан уулсын сүр, гол усандаа сөгдөхөд
Эвийн хоёр загас нь нар зөв эрхлээд
Эрдэнийн алтан соёмбоных болдог Эх орон

Нар зөвийн эх орон Миний Монгол

Надад үнэтэй цаг хугацаа моддын дундуур сүлжин арилж
Намар, хавар, аглаг талын бараанд дөрвөн цаг эргэж
Насан мөнхийн хөх тэнгэр нь өнөд шидийн гүн утгыг өөртөө нууж
Наран саран бүслүүр зөв ороогоод Дэлхийнх болдог Эх орон

Нар зөвийн эх орон Миний Монгол

Ижийгээ амьдад үхэж болохгүй
Ижий минь цээжиндээ наргүй болно
Ертөнцийн гоо үзэсгэлэн гундаад
Ерөөлтэй ижий минь гандаж хоцорно
Талын хялгана сэргэж зун болохоо больж үзэгдэнэ
Тавилангийн цэцэг шивээлэн орчлон гандаж санагдана
Ижийгээ амьдад үхэж болохгүй
Ижий минь цээжиндээ наргүй болно
Үндэстэй мод жилийн жилд л цэцэглэдэг
Үр нь амьд байхад эх хүн жаргадаг
Ижийгээ амьдад үхэж болохгүй
Ижий минь цээжиндээ наргүй болно...

road trip wow GIF

Ээж минь анх сүүгээр чулууг нь зөөллөж
Эцэг минь өргөсийг нь түүсэн цэцэгт зам
Үйлийн үрийн усанд эвдэгдсэн эхлэлтэй
Уулзахын баярт эгцэрч яараад
Хагацлын гунигт донсолсон донхолтой
Учир байдлын хорвоод гэнэн сэрэмжгүй төөрсөн
Униарт мушгиа хавцал дээр
Ухаантан тэнэг хоёр ээрсэн
Миний зам

Хажуу бургасанд гөрөөс янзагалж
Асга хаднаас янгир хальсан энэ замд
Хаврын толгод дунд ингэ гунганаж
Зээр зэрэглээ сүвлэн цахилсан энэ замд
Тал санаашрал намрын тэнгэр уйлагнаж
Тогоруу буцсан энэ замд
Тавилан заяаны харгуй дагаж
Ноход хуцсан энэ замд
Салаа гэзэгтэй охин амраг болон учирч
Үрийн баяр хотолж хамт алхая
Салхины буруу зүүдэнд аавыгаа алдаж
Нулимас хамт асгав
Сүүлчийн ганц дэлхий цагийн хязгааргүйд уусахад ч
Сүү татуулан гэрэлтэх тодын тод зам
Энэ миний хувьхан заяаны зам аа.

river relaxing GIF

Газрын магнайнаас хөлөрч урссан Сэлэнгийн салаа тохой дээр
Гандсан намрын шаргал өдөр устай мушгиран одохыг харжээ суугаад
Ганц дуу чамд зориулан дуулж түүнийгээ тэнгэрийн цээлд нараар мэтгэн
Ганихан хорвоогийн өнгөн дээр бусдын зүрхэнд шигтгэн гэрэлтүүлэх болов би

Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь
Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь
Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас
Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь

Нуруу алаг ангир цоохор дуугаар ганганан ус цахлаад
Нулимс сувдан бороо тэнгэрийн хачанд цайраад болив бололтой
Нутаг алсын чамайгаа эзгүй хойгуур голын чинь тохой дээр санаашран
Нууцхан шаргал гунигийг минь нарны утас хөвөрдөхөд хөндүүр төрнө

Тэр нээг хаврын энгэрийн чинь гэгээ шиг хэсэг үүл
Тэр л цагаас хойш миний цээжинд нүүсээр одов
Тийм сайхан нүдэнд гуниг суусныг олж харсан цагаас хойш
Тэнгэрийн дор хайрын үлгэр эхлүүлэн чамайг бодов

Ирж яваа цаг бид хоёрыг амрагын төгөлд уулзуулан зурж
Ирэх хайрын зовлонгоор жил сар тохуурхан урсах ч билүү
Идэр зүрхний гүнд хаврын нэг өдрийн салхи тоглон эргэж
Ийм нэг намар голын чинь тохой дээр суулгана гэж санаа ч билүү

Гэрлийн мянган долгис мод бургас сүлжин уул ороогоод
Гэнэн хонгор шувуу өвс зууж амраг ижилдээ нисэх нь уярал хөндөнө
Гэгэлгэн ийм нэг агшныг сэтгэлдээ намуухан хонгор салхиар бичиж
Гэгээн хорвоогийн хуудас бүхэнд хувилан чамд илгээх болов

Мартагдсан хуучин дууны нэг бадаг гэнэт санаанд орж аялагдаад
Манантай алсын ууланд зүр хур эрхлэхийг бодолдоо харж сууна
Мандаж жаргах нар сарны урсгалд сэтгэлийн навч ганц нэгээр унаж
Магадгүй энэ голын тохой дээр дахиад л дурсамжийн салхи сэвэлзэх биз ээ

Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь
Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь
Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас
Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь

Алчуур нь дэрвэх бүсгүй шиг салхины хаяа цэнхэртээд
Алсын хөхрөгч ууланд манан суугаад босов бололтой
Амрагын санаашралд гунигших нь залуу насны эгшиглэн юм аа
Аниргүйн дунд ганцаардах минь тэнгэрийн мөнгөн зүүд юм аа.

Games Raining GIF

Бодлын салхи сэвэлзэж хонгор чамдаа яарсан
Бороотой үдшүүд энгэр цээжинд жаргалын туяатай
Алдуурсан унага шиг cap жилүүд цахилан цахилан одоод
Амьдрал мөрөн долгилсоор байна даа
Амраг минь дээ  

Сэтгэлийн сүү чам руу урсах юм даа
Итгэлийн гэрэлтэй амраг чамдаа би хайртай
Уруулын баланд согтоож чинийхээ хүзүүнд эрхэлсэн
Улирлын сайхан хорвоогийн өдөр бүхэн цэнгэлтэй
Харайн холдох шиг cap жилүүд дэгдэн дэгдэн холдлоо ч
Хайрын шувууд чамдаа л дэвнэ дээ.
Амраг минь дээ

Сэтгэлийн сүү чам руу урсах юм даа
Итгэлийн гэрэлтэй амраг чамдаа би хайртай
Учралын сайхандаа догдолж оддыг хэлхэж ирдэг
Уяран гэгэлзэх чи минь гэгээн тэнгэртэй хүн дээ
Эргэн буцах cap жилүүд нисэн одлоо ч
Энэхэн тавилан насан мөнхийн хайр даа
Амраг минь дээ

Сэтгэлийн сүү чам руу урсах юм даа
Итгэлийн гэрэлтэй амраг чамдаа би хайртай.

Photo gif. The background flashes quickly with brightly colored images behind a cut out of a black and white eye. Some of the images includes a butterfly, a lizard, and abstract patterns.

1. Хармаар бүсгүй,

Хар нүдэн гэлцэх юм

Хайрлаад хөл алдсан нь

Олон гэлцэх юм.

Харанхуй шөнөөр гэрэл гармаар

Хар нүдтэй гэх юм

Гэрэлтэй өдөр нүдэнд нь төөрмөөр

Хар нүдтэй гэх юм.

Орчлон дээр хар нүдтэй хүүхэн

Олон л биз ээ

Оньсого таавар шиг нэг бүсгүй л

Олны дунд хэлцэгдэх юм.

Дэндүү хар нүднээс

Ямар нулимс унадаг юм бэ гэж

Дэргэдээ чамайг суулгаад би

Уйлуулж үзмээр санагдах юм…

2. Дэндүү хар нүднээс хол явмаар, эсвэл үнсмээр

Дэр нийлүүлж орчлон мөхтөл ханилмаар, эсвэл үхмээр

Урт намрын сүүлчийн ганц навч шиг бодол

Уймраа дуутай шувуу болж цээжин дотор дэрвэнэ.

Уулсын өргөн бэлийг ороож урссан голоос

Уран бидэр шигшрэх нь ээмэгний чинь чимээ шиг,

Чамин навчтай модыг эр салхин оролдох нь

Чамайг хүсэн санаашрах миний зүггүй ааш шиг.

Инээд чинь сувдрах танхил цагаан сарны доор

Илүү жаргал гэж байдаг бол, чамаас л гуймаар даа.

Найман сарын хөх бороонд чамтай хамт норж

Намирсан гэзэгний чинь усыг энгэр дээрээ сэгсрэх сэн дээ.

Дэндүү хар нүднээс хол явмаар, эсвэл үнсмээр

Дэр нийлүүлж орчлон мөхтөл ханилмаар, эсвэл үхмээр.

Л.Баяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
“Татар” хамтлагийнхан багш нарын баяраар “Ардын багш” дууныхаа эзэнтэй уулзжээ
АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
Навчаар урлагийн бүтээл хийж болох ШИЛДЭГ санаанууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Fatima Frisco (149.102.238.165)
    HIRE. THE HACK ANGELS // BEST BITCOIN // CRYPTO // ETH // USDT // WALLET RECOVERY EXPERT If you are a victim of a crypto investment scam, send your crypto to the wrong address or someone hacked your wallet, THE HACK ANGELS can recover your funds!. After losing $855,60 to a scam, I spent three months searching for help. THE HACK ANGELS came through when no one else could. They recovered my funds and gave me hope again. I realized that even in the darkest moments, there’s always a way forward. Don’t give up if you’re facing a similar situation. Reach out to THE HACK ANGELS Expertise for guidance and support. Contact. WhatsApp (+1(520)200-2320 ), or shoot them an email at (support@thehackangels.com) They also have a great website at (www.thehackangels.com) I’m grateful for their help and highly recommend their services to anyone out there.
    2025 оны 09 сарын 02 | Хариулах

  • MARA (102.89.84.131)
    Сайн байцгаана уу олон түмэндээ Намайг Мара гэдэг, би Монгол хүн. Би Энэтхэгт нэг бөөрөө зарж, баяжсан түүхээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би нэг удаа Прадханы зарыг онлайнаар олж харах хүртлээ санхүүгийн хувьд хэцүү байсан. Би тэдэнтэй цахим шуудангаар нь холбогдож, бөөрний донор болсон. Би тэдний эмнэлэгт нэг бөөрөө мөнгөө өгөөд өгчихсөн, хандив өгсөн ч эрүүл саруул байгаа. Би бөөрөнд зориулж 780 мянган ам.долларын цалин авч, тэр мөнгөөр өөрийн гэсэн компанитай болсон. Одоо би Мод баян, аз жаргалтай амьдарч байна. Хэрэв та санхүүгийн бэрхшээлтэй тулгараад байгаа эсвэл чинээлэг болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдохыг зөвлөж байна.
    2025 оны 08 сарын 31 | Хариулах

  • MY INVESTMENT FUNDS WAS RECOVERED BY FORENSICHACKERSTECH RECOVERY TEAM (197.211.52.74)
    I had a terrible experience with a fake investment company. I was ripped off my investment altogether with my total earnings, my first investment wasn’t that big and I got paid when it was due. Afterwards a staff member of the company contacted me through WhatsApp. I already had plans to reinvest and then he also asked me to reinvest and guided me all through the process. This time I invested a huge amount which came from my Savings over the years, it kept going well till it was time for me to have my profits withdrawn to my bank account as usual but noticed I was deactivated from performing the action. I quickly got in touch with the staff who guided me through the process. He directed me to the support desk where I was asked to clear some fees, i held to their instructions and paid all the fees but wasn’t still able to withdraw my funds. After much thought and some considerations the whole scenario looks more like a scam to me, which made me start seeking help elsewhere, i was referred to a professional investment recovery expert team (Recovery Team) who helped me to trace and retrieve my lost investment. I was more than grateful to this firm for a job well done. Thankfully I finally got to recover my funds and would like to recommend This Recovery Team to anyone seeking professional assistance relating to my story. you can reach out to them via email. Email: Trustwavehackerstech@gmail.com
    2025 оны 08 сарын 29 | Хариулах
  • DR. ADITYA (197.211.63.59)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 08 сарын 28 | Хариулах

  • MY INVESTMENT FUNDS WAS RECOVERED BY FORENSICHACKERSTECH RECOVERY TEAM (197.211.63.54)
    I had a terrible experience with a fake investment company. I was ripped off my investment altogether with my total earnings, my first investment wasn’t that big and I got paid when it was due. Afterwards a staff member of the company contacted me through WhatsApp. I already had plans to reinvest and then he also asked me to reinvest and guided me all through the process. This time I invested a huge amount which came from my Savings over the years, it kept going well till it was time for me to have my profits withdrawn to my bank account as usual but noticed I was deactivated from performing the action. I quickly got in touch with the staff who guided me through the process. He directed me to the support desk where I was asked to clear some fees, i held to their instructions and paid all the fees but wasn’t still able to withdraw my funds. After much thought and some considerations the whole scenario looks more like a scam to me, which made me start seeking help elsewhere, i was referred to a professional investment recovery expert team (Recovery Team) who helped me to trace and retrieve my lost investment. I was more than grateful to this firm for a job well done. Thankfully I finally got to recover my funds and would like to recommend This Recovery Team to anyone seeking professional assistance relating to my story. you can reach out to them via email. Email: Trustwavehackerstech@gmail.com
    2025 оны 08 сарын 28 | Хариулах
  • MY INVESTMENT FUNDS WAS RECOVERED BY FORENSICHACKERSTECH RECOVERY TEAM (197.211.63.54)
    I had a terrible experience with a fake investment company. I was ripped off my investment altogether with my total earnings, my first investment wasn’t that big and I got paid when it was due. Afterwards a staff member of the company contacted me through WhatsApp. I already had plans to reinvest and then he also asked me to reinvest and guided me all through the process. This time I invested a huge amount which came from my Savings over the years, it kept going well till it was time for me to have my profits withdrawn to my bank account as usual but noticed I was deactivated from performing the action. I quickly got in touch with the staff who guided me through the process. He directed me to the support desk where I was asked to clear some fees, i held to their instructions and paid all the fees but wasn’t still able to withdraw my funds. After much thought and some considerations the whole scenario looks more like a scam to me, which made me start seeking help elsewhere, i was referred to a professional investment recovery expert team (Recovery Team) who helped me to trace and retrieve my lost investment. I was more than grateful to this firm for a job well done. Thankfully I finally got to recover my funds and would like to recommend This Recovery Team to anyone seeking professional assistance relating to my story. you can reach out to them via email. Email: Trustwavehackerstech@gmail.com
    2025 оны 08 сарын 28 | Хариулах
  • Stella Carlos (149.40.51.50)
    THE BEST AND FASTEST BTC / ETH / USDT / WALLET / RECOVERY EXPERT -THE HACK ANGELS I lost $935,000 in crypto trading platform after being promised 15% daily profits. It was a financial nightmare! I was extremely heartbroken when I realized I was depositing money to scammers all this while. On several occasions, I asked this investment to even return 50% of all I had sent them but they always end up manipulating me to send more money. I decided to opt out and report them to the securities. During my report, I was introduced to THE HACK ANGELS RECOVERY EXPERT by one of the securitie guys. At first, I doubted, but at a point, I decided to give them a trial because it was coming from a reliable source. With their expertise, they successfully traced and recovered my stolen crypto back, they kept me updated throughout the process. They are trusted and very reliable with a 100% successful rate record. I’m grateful for their help and highly recommend their services to anyone seeking assistance with lost crypto. Contact: WhatsApp (+1(520)200-2320 ), or shoot them an email at (support@thehackangels.com) They also have a great website at (www.thehackangels.com) If you’re in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK. They’re super helpful and really know their stuff! Don’t hesitate to reach out if you need help!
    2025 оны 08 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийн ээлжит хурал боллоо
    4 цаг 29 мин
  • FMC, Business Conference арга хэмжээнд 1000 орчим бизнесийн салбарын манлайлагчид оролцлоо
    4 цаг 33 мин
  • Монгол Улс ISO-гийн Ерөнхий чуулганд оролцов
    4 цаг 37 мин
  • Ц.Түмэнбаяр: Нэг монгол гэрийг 6 сая төгрөгөөр дулаалж, Улаанбаатарын утааг 50 хувиар бууруулна
    5 цаг 14 мин
  • Өнөөдөр "Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр" тохиож байна
    6 цаг 4 мин
  • Хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 17, 18, 19-ний өдөр зохион байгуулна
    6 цаг 59 мин
  • “Томчуудын мэдлэг-Багачуудын бамбай“ хамтарсан уулзалтыг зохион байгууллаа
    8 цаг 31 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
    9 цаг 13 мин
  • Г.Ялалт: Хугацаат цэргийн алба хаагчдад мэргэжил эзэмшүүлнэ
    9 цаг 28 мин
  • ХАМАС бүлэглэлийнхний суллах гэж буй Изриалын 20 амьд иргэн
    9 цаг 58 мин
  • CNN: Изриалчууд Палестины 2000 хоригдлыг гэрт нь буцаана
    10 цаг 5 мин
  • Цэцийг цэгцэлье, цэгцлэхдээ Г.Баясгалангаас эхэлье
    11 цаг 7 мин
  • Талибанчууд Афганистаны засгийн эрхэнд гарснаас хойших хамгийн ширүүн тулаан боллоо
    11 цаг 35 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ
    11 цаг 36 мин
  • Хөвсгөл аймгийн зарим сумдаар 9 см цасан бүрхүүл тогтжээ
    12 цаг 1 мин
  • "Өндөр аварга" П.Бүрэнтөгсийн тухай 24 баримт
    12 цаг 11 мин
  • ГХЯ: "Atticus Partners” гэх байгууллагатай хамтран ажиллаж байгаагүй
    12 цаг 31 мин
  • ТББХ: Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ
    12 цаг 38 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    12 цаг 46 мин
  • ӨНӨӨДӨР: Монголын хүний нөөцийн салбарын үндэсний зөвлөгөөн болно
    13 цаг 1 мин
  • Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд болж байгаа Санае Такайчи гэж хэн бэ?
  • Маргаашаас худалдаалах ХАГАС КОКСОН түлшний тухай 10 баримт
  • Монголчуудын оролцож буй "Physical: Asia" шоуны тухай бид юу мэдэх ёстой вэ?
  • Удахгүй эхлэх "Алтан цом"-ын төлөөх барилдааны ОНЦЛОГ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн "Нийт шүүгчийн III чуулган"-д хэлсэн 24 эшлэл
  • Дэлхий нийтийн үзэн ядалтын бай болоод буй Изриал улсын тухай 24 баримт
  • Цэцийн дарга Г.Баясгалангийн шүүгээнд хав дарагдсан УИХ-ын гишүүдийн “хэрэг”
  • СУРВАЛЖИЛГА: Сумаас амжилтын гараагаа эхэлсэн тив, дэлхийн медальтан
  • Д.Амарбаясгалан: Г.Занданшатар дарга аа, өөрийнхөө хийсэн оффтейк гэрээнүүдээ өөрөө тайлбарлаарай
  • Г.Занданшатар УИХ-ын даргаар ажиллаж байхдаа нүүрсний оффтейк гэрээг нууцын зэрэглэлд авснаа мартсан бололтой
  • "Өндөр аварга" П.Бүрэнтөгсийн тухай 24 баримт
  • MCS групп мэдэгдэл гаргажээ
  • Бор тээг. Хар будаг
  • Ерөнхий сайдын хувь заяаг дэнслэх ТББХ-ны гишүүд
  • Н.Түвшинбаярын амьдралаар баримтат кино хийнэ
  • Хагас коксон шахмал түлшийг борлуулж эхэллээ
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ТББХ 14.00 цагт хуралдаж, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ
  • Д.Амарбаясгалан: Маш олон гишүүдийг олон шалтгаанаар дарамталж байна
  • Богдхан уулын дугуй цагаан дээрх “Хангарьд”-ын хөшөөг шинэчиллээ
  • MCS групп мэдэгдэл гаргажээ
  • Д.Амарбаясгалан: Маш олон гишүүдийг олон шалтгаанаар дарамталж байна
  • Дэлхий нийтийн үзэн ядалтын бай болоод буй Изриал улсын тухай 24 баримт
  • Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд болж байгаа Санае Такайчи гэж хэн бэ?
  • Маргаашаас худалдаалах ХАГАС КОКСОН түлшний тухай 10 баримт
  • Д.Амарбаясгалан: Г.Занданшатар дарга аа, өөрийнхөө хийсэн оффтейк гэрээнүүдээ өөрөө тайлбарлаарай
  • ШУУД: УИХ-ын чуулганаар "2026 оны төсөв"-ийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байна
  • Хагас коксон шахмал түлшийг борлуулж эхэллээ
  • Монголчуудын оролцож буй "Physical: Asia" шоуны тухай бид юу мэдэх ёстой вэ?
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн "Нийт шүүгчийн III чуулган"-д хэлсэн 24 эшлэл
  • Богдхан уулын дугуй цагаан дээрх “Хангарьд”-ын хөшөөг шинэчиллээ
  • Г.Занданшатар УИХ-ын даргаар ажиллаж байхдаа нүүрсний оффтейк гэрээг нууцын зэрэглэлд авснаа мартсан бололтой
  • ТББХ 14.00 цагт хуралдаж, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ
  • Ерөнхий сайдын хувь заяаг дэнслэх ТББХ-ны гишүүд
  • Цэцийг цэгцэлье, цэгцлэхдээ Г.Баясгалангаас эхэлье
  • Л.Мөнхбаатар: Эр хүн эргээд уулзах нүүртэй, дахиад уулзах даваатай амьдарвал зүгээр
  • Улаанбаатар хотод энэ онд 100.9 км авто замыг бүрэн шинэчиллээ
  • Бор тээг. Хар будаг
  • Ирэх онд 30 км борооны ус зайлуулах шугам угсарна
  • Удахгүй эхлэх "Алтан цом"-ын төлөөх барилдааны ОНЦЛОГ
24 баримт
  • "Өндөр аварга" П.Бүрэнтөгсийн тухай 24 баримт
  • Удахгүй эхлэх "Алтан цом"-ын төлөөх барилдааны ОНЦЛОГ
  • Монголчуудын оролцож буй "Physical: Asia" шоуны тухай бид юу мэдэх ёстой вэ?
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн "Нийт шүүгчийн III чуулган"-д хэлсэн 24 эшлэл
  • Дэлхий нийтийн үзэн ядалтын бай болоод буй Изриал улсын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК