Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн "Гол мөрний сав газруудын дагуух хөрсний бохирдол үүсгэгч нүхэн жорлонгийн хэрэглээг зогсоож , усны нөөцийг бохирдож хомстохоос хамгаалах" албан даалгаврын хэрэгжилт Баянхонгор аймагт үргэлжилж байна.
Тус аймгийн Өлзийт сумын гуравдугаар багт усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд байрлах шаардлага хангаагүй 5 нүхэн жорлонг буулгалаа.