Улаанбаатар
Өнөөдөр / 2023.02.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хэсгийн шатны 24 дуулгах сонин

2022-12-04
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

АНУ, ОХУ-ын экс Ерөнхийлөгчидтэй адил нэртэй, Португалын Криштиану Роналду, Коста-Рикагийн Ельцин Техэда нарын хөлбөмбөгчид Хэсгийн шатны гурван тоглолтод бүгдэд нь талбайд гарч тоглолоо. Хөлбөмбөгийн амьд домог гэгддэг, Португалын шигшээ багийн ахлагчийн эцэг нь АНУ-ын Ерөнхийлөгч Роналд Рейганыг кино жүжигчин байхад нь шүтдэг, түүний тоглосон киног байнга үздэг фэн нь байсан учраас хүүгээ 1985 оны хоёрдугаар сарын 5-нд мэндлэхэд португал хэлээр Роналду гэсэн овог өгчээ. Харин Коста-Рикагийн хөлбөмбөгчний эцэг эх нь ОХУ-ын төрийн тэргүүн Борис Ельцинийг хүндэлдэг байсан учраас хүүгээ 1992 оны гуравдугаар сарын 17-нд мэндлэхэд нь Ельцин гэсэн дуудах нэр өгсөн байна. Роналд Рейган нь АНУ-ын Ерөнхийлөгчөөр 1981-1989 онд, Борис Ельцин нь ОХУ-ын Ерөнхийлөгчөөр 1991-1999 онд ажиллажээ.

БАРИМТ 2

Камерун улсын шигшээ багийн үндсэн хаалгач 26-тай Андре Онона нэгдүгээр тойргийн Швейцар-Камерун 1:0 тоглолтын дараа багаасаа хөөгдлөө. Тэрбээр багаа хожигдсон шалтгааныг дасгалжуулагч Ригобер Сонгийн хэрэглэсэн буруу тактикаас боллоо гэж ил тодоор шүүмжилсэн. Улмаар багийн хамт олны өмнө дасгалжуулагчтайгаа муудалцаж хэрэлджээ. Камеруны хөлбөмбөгийн холбоо шуурхай зөвлөлгөөн хийж Андре Ононаг багийн дотоод уур амьсгалыг эвдэж, сахилга батын зөрчил гаргасан гэж үзээд шигшээ багаас хөөж нутаг буцаажээ. Андре Онона хаалгач шийдвэр гарсан өдөр агаарын нислэгээр Францаар дамжин нийслэл хот Яундедаа очсон байна. Энэ үйл явдал нь “Катар 2022”-т оролцогч 32 багийн нийт 831 хөлбөмбөгчнөөс шигшээгээс хөөгдсөн анхны тохиолдол байлаа.

БАРИМТ 3

ДАШТ-д оролцогч улсуудын төр засаг, хөлбөмбөгийн байгууллага нь тэмцээн дууссаны дараа мөнгөн шагнал урамшууллыг баг тамирчдадаа өгдөг уламжлалтай. Гэтэл Саудын Арабын хөлбөмбөгийн холбоо ДАШТ-ий хэсгийн тоглолтын дундуур нэгдүгээр тойрогт шигшээ баг нь Аргентиныг 2:1-ээр хожсоны дараа хөлбөмбөгчин тус бүрт шагналын 2,5 сая еврог мөнгөн хадгаламжийн дансанд нь шилжүүлсэн байна. Шагналын нийт 65 сая еврог хаанаас хэн гаргасныг одоогоор нууцалж байгаа ажээ.

БАРИМТ 4

Хэсгийн нэгдүгээр тойрогт 35 сая  хүн амтай Саудын Араб улсын баг “Катар 2022”-т түрүүлэх тааварт яваа, 1978, 1986 оны дэлхийн аварга Аргентиныг 2:1-ээр хожсон нь Арабын ертөнцийн спортын том амжилт гэж үнэлэгдсэн.  ДАШТ-ийг зохион байгуулагч Катарын эмир Шейх Тамим бин Хамад аль-Тани өөрийн ордны зарим цамхаг дээр Саудын Арабын төрийн далбааг түр хугацаагаар мандуулсан бол Дубай хотын захирагч Шейх Мохамммед бин Рашид Аль Мактум твиттер хуудсаараа дамжуулан Саудын Арабуудад баяр хүргэжээ. Саудын Арабын хаан Салман бин Абдулазиз Аль Сауд, угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман нар хөлбөмбөгийн талбай дахь энэ ялалтын ойг Бүх нийтийн амралтын өдөр болгон зарлалаа.

БАРИМТ 5

Португалын шигшээ багийн ахлагч 37-той Роналду ДАШТ-ий түүхэн дэх хоёр дээд амжилтыг тогтоогоод байна. Нэгд, таван ДАШТ-д гоол хийсэн анхны тоглогч, хоёрт тус тэмцээнд тав дахь удаа оролцож байгаа тэрбээр хаалга оносон цохилтын тоогоо 100 болголоо. Өнгөрсөн хугацаанд 20 тоглолтод Португалын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж талбайд гарсан болохоор дунджаар нэг тоглолтод таван удаа хаалга оносон цохилт хийжээ. Роналдугийн 100 оновчтой цохилтын 8 нь гоол болсон байна.

БАРИМТ 6

Хэсгийн гуравдугаар тойрогт Камерунчууд Бразилыг 1:0-ээр буулган авахад хожлын гоолыг багийн ахлагч Абубакар төгсгөлийн сүүлчийн 90 дэх минутад оруулсан. Тэрбээр цамцаа тайлж сэвж эргүүлэн гоолын баяраа тэмдэглэж шүүгчээс хоёр дахь шар хуудас авч талбайгаас хөөгдлөө. Абубакар нь 81 дэх минутад шүүгчээс торгуулж эхний шар хуудсаа авсан байсан. Тэмцээний дүрмээр тоглогч цамцаа тайлбал “шар хуудсаар” торгуулдаг, мөн хоёр “шар хуудас” авбал “улаан хуудас” болж талбайгаас хөөгдөх ёстой. Багийн ахлагч Абубакар нь “Катар 2022”-т гоол оруулсан, “улаан хуудас” авч талбайг чөлөөлсөн анхны тоглогч, харин нийт ДАШТ-ий түүхэнд хоёр дахь хөлбөмбөгчин боллоо. Францын домогт хөлбөмбөгчин Зидан нь 2006 оны ДАШТ-ий финалын Франц-Итали тоглолтод нэг гоол оруулж, улмаар Италын хамгаалагч Матерацциг цээж рүү нь санаатайгаар зориуд мөргөж шүүгчээс “улаан хуудас”-аар торгуулж талбайгаас хөөгдсөн нь Камеруны Абубакарын өмнөх анхдагч болж байгаа ажээ.

БАРИМТ 7

Хөлбөмбөгийн дэлхийн таван удаагийн аварга Бразили “Катар 2022”-т хэсэгтээ нэгдүгээр байр эзэлж хасагдах шатанд шалгарлаа. Энэ нь 1982 оноос хойш завсаргүй дараалан 11 удаа ДАШТ-д хэсэгтээ тэргүүн байрт шалгарсан дээд амжилт болж байна. Хэсэгтээ нэгдүгээр байр эзэлсэн амжилтын жагсаалтад Бразилын дараа Германы баг 12 удаагийн үзүүлэлтээр хоёрт бичигдэж байна.

БАРИМТ 8

Нийт 2,8 сая хүн амтай Катар улсын зонхилох 40-өөд хувь нь арабууд боловч Энэтхэг, Пакистан үндэстэн тус бүртээ 18 хувийг эзэлдэг. Иймээс тус улсын соёл зан заншил нь дан Арабын гэхээсээ илүүтэйгээр Катарынх гэсэн өвөрмөц онцлогтой. Катарчууд нийтээрээ Еврей үндэстэнд таагүй ханддаг ажээ. Энэ хандлага нь ДАШТ-ий үеэр ч цухалзаж байна. Тухайлбал, ДАШТ-ий нээлт болсны маргааш нь, урьд нь еврейчүүдэд олгосон хоол хүнсний ТҮЦ ажиллуулах  болон хүргэлтээр үйлчлэх зөвшөөрлийг гэнэт цуцалж үйл ажиллагааг нь тодорхойгүй хугацаагаар зогсоож хилийн чанадаас ирсэн хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдээс олох ашиг орлогыг нь хаасан байна.

БАРИМТ 9

Хэсгийн гуравдугаар тойрогт Камеруны баг Бразилыг 1:0-ээр буулган авсан. Энэ хожил нь Африк тивийн баг дэлхийн таван удаагийн аварга Бразилчуудыг анх удаа дийлсэн ялалт байлаа. Урьд нь Африкийн багууд ДАШТ-д Бразилтай нийт долоон удаа оноолт таарсан бөгөөд бүгдэд нь хожигджээ.

БАРИМТ 10

Твиттер компанийн шинэ эзэн тэрбумтан Илон Маск хэсгийн сүүлчийн тойрогт Испаничуудыг 2:1-ээр хожиж эцсийн мөчид шөвгийн 16-д шалгарсан Япончуудад хандан баяр хүргэсэн бичлэг цахим сүлжээнд тавьжээ. Японы шигшээ багт нэгэн үед лидер нь байсан олны танил экс хөлбөмбөгчин Кейсуке Хонда түүний цахим сүлжээний бичлэгийн дор сэтгэгдэл бичихдээ “Та асар их ажилтай, завгүй байгаа. Гэсэн ч нэг өдрийн чөлөө өөртөө гаргаж Японы багийн тоглолтыг үзэж сонирхохыг урья” гэжээ.

БАРИМТ 11

Хэсгийн сүүлчийн гуравдугаар тойргийн Герман-Коста Рика 4:2 тоглолтыг эмэгтэй шүүгчдийн баг шүүн явууллаа. Талбайн ерөнхий шүүгчээр Франц хатагтай Стефани Фраппар, хажуугийн туслахаар Бразилын эмэгтэй шүүгч Неуза Бэк, Мексикийн эмэгтэй шүүгч Карен Диас Медина нар ажиллав. Францын Стефани Фраппар талбайд гарсан нь эрэгтэйчүүдийн ДАШТ-ий бүх цагийн түүхэнд эмэгтэй шүүгч тоглолтыг удирдан явуулсан анхны тохиолдол байлаа.

БАРИМТ 12

Хэсгээсээ хасагдах шатанд шалгараагүй, тэмцээнээ дуусгаж үзэгчдийн эгнээнд шилжсэн 16 багийн дасгалжуулагчдаас Мексикийн Херардо Мартино, Бельгийн Роберто Мартинас нар хариуцлага хүлээж ДАШТ дуусахаас өмнө ойрын үед  ажлаасаа чөлөөлөгдөнө гэдгээ мэдэгдээд байна. Медаль авах тааварт яригдаж байсан Бельгийн баг хэсэгтээ 4 оноогоор хамгийн сүүлчийн дөрөвдүгээр байрт орж хомоол хамсан. Мексикийн баг 4 оноотой хэсэгтээ гуравдугаар байр эзэлж шөвгийн 16-д шалгараагүй. Плей-оффод шалгараагүй бусад 14 багийн дасгалжуулагчаас олонх нь ажлаасаа халагдана, хэзээ вэ гэдэг нь цаг хугацааны асуудал. “Катар 2022” өндөрлөсний маргаашнаас хэн нь вэ гэдэг нь олон нийтэд тодорхой болох ажээ.

БАРИМТ 13

Тэмцээний “Al Rihla” гэсэн араб нэртэй бөмбөг  голдоо нэг секундэд 500 удаа байрлалаа толгой компьютор руугаа мэдээлдэг чийптэй. Чийп нь ухаалаг гар утастай төстэй байдлаар цэнэглэгддэг. Иймээс тусгай мэргэжилтнүүд бөмбөгнүүдийг өдөр болгон цахилгаанд залгаж цэнэгийг нь дүүргэх ажил хийж байна.

БАРИМТ 14

Хэсгийн шатанд зохион байгуулагчдаас шалтгаалсан бага хэмжээний хоёр таагүй явдал боллоо. Хоёрдугаар тойргийн Бразилтэй хийх тоглолтын өмнө Швейцарын хөлбөмбөгчдийг цэнгэлдэхэд хүргэхээр суулгасан автобус урьдаа яваа хамгаалалтын машинтай мөргөлдөж аваар хийжээ. Азаар Швейцарын багийнхнаас хүн гэмтэл бэртэл аваагүй байна. Мөн тус тоглолтын нэгдүгээр дуусах үеэр 43649 үзэгч хүрэлцэн ирсэн “Лусаил” цэнгэлдэхийн гэрэл унтарч, нэлээд хэдэн секунд болсны дараа ассан байна. 

БАРИМТ 15

Өмнөд Солонгосын дасгалжуулагч, Португал мэргэжилтэн Паулу Бенту “Катар 2022” ДАШТ-ий анхны “улаан хуудас” авсан дасгалжуулагч боллоо. Хоёрдугаар тойргийн Ганын багт Солонгосчууд 2:3-аар хожигдсон тоглолтын төгсгөлд тэрбээр талбайн шүүгч Энтони Тэйлорын шийдвэртэй санал нийлээгүй гэдгээ талбай руу орж түүнд тайлбарлахдаа өндөр дуугаар хашгирч илэрхийлсэн нь “улаан хуудас” авах шалтгаан болсон. Солонгосууд тэнцээний гоол хийх гэж багаараа урагшаа довтолж, шүүгчийн сунгасан 10 минутын сүүлчийн мөчид булангийн цохилт хийх эрх авсан. Ийм нөхцөлд ихэвчлэн шүүгч булангийн цохилтыг хийлгээд дараа нь шүгэл үлээж тоглолтыг дуусгадаг. Гэтэл Тэйлор шүүгч булангийн цохилт гэж заасан атлаа Солонгосын багт гүйцэтгэх боломж олголгүй эцсийн шүгэл үлээж тоглолтыг өндөрлүүлсэн нь дасгалжуулагч Бентугийн уур уцаарыг хөдөлгөсөн.

БАРИМТ 16

Америкийн 15,4 сая хүн хоёрдугаар тойргийн АНУ-Англи 0:0 тоглолтыг  телевизээр үзэж сонирхжээ. Энэ нь 28 жилийн тэртээ 1994 оны ДАШТ-ийн финалын Итал-Бразилын тоглолтыг 14,5 сая хүн телевизээр үзсэн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон үйл явдал боллоо.

БАРИМТ 17

Америкийн Хөлбөмбөгийн холбооны удирдлага Иранд эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчтэй эв санааны нэгдэлтэй байгаа гэдгээ илэрхийлж цахим сүлжээнд тус улсын Төрийн далбааг сүлд тэмдэггүй цулгуй өнгөтэйгээр байршуулж байлаа. Ираны Хөлбөмбөгийн холбоо Олон улсын хөлбөмбөгийн холбоо ФИФА-д гомдол гаргаж тус улсыг гутаан доромжилж байгаа энэ үйлдэлд хариуцлага тооцож ДАШТ-ээс АНУ-ын багийг хасах, олон улсын тэмцээний 10 тоглолтод оролцуулахгүй байх бан хүртээхийг шаардсан. Америкчууд ч явц дундаа Ираны Төрийн далбааг сүлд тэмдэгтэй оригоор цахим сүлжээнд тавьж эхэлснээр уг асуудал намжлаа. 

БАРИМТ 18

Хэсгийн сүүлчийн гуравдугаар тойрогт АНУ-ын баг Ираныг тоглолтын 38 дахь минутад Английн “Челси” клубт тоглодог Пулишичийн оруулсан гоолоор 1:0-ээр хожил байгуулсан. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Ираныг хожсон хөлбөмбөгчдөдөө хандаж “USA-one, Iran-zero! The game is over!” гэж баяр хүргэлээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч, “Ерөнхийлөгч багийнхаа дасгалжуулагч, тоглогчдыг ДАШТ-ийг зорихын өмнө хүлээн авсан уулзалтын үеэр тэдэнд “Та бүхэн чадна” гэж хэлсэн. Тэд хожиж чадлаа” хэмээн бахархаж байна гэж сэтгүүлчдэд ярьжээ.

БАРИМТ 19

ДАШТ-ийг зохион байгуулагч Катарт ЛГБТ-ийг хориглодог. Ийм хүмүүсийг хатуу шийтгэх хуультай. Гэтэл Англи, Бельги, Герман, Дани, Нидерланд, Норвег, Швед, Швейцар Уэльс улсын шигшээ багийн ахлагч нар ЛГБТ хүмүүсийг ялгаварлан гадуурхахын эсрэг акц хийж талбайд гарахдаа солонгорсон өнгөтэй, “One Love” гэсэн бичигтэй, ахлагчийн тууз бугуйндаа зүүнэ гэж анхлан тохирсон байжээ. Ийм тууз зүүх санааг Нидерландын хөлбөмбөгчид өнгөрсөн намар есдүгээр сард гаргажээ. ДАШТ эхлэхэд ФИФА энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй чимээгүй байснаа хэсгийн хоёрдугаар тойргийн өмнө тус холбооны дүрмийн 13.8.1-д Бүх багийн ахлагч нар ФИФА-гаас зөвшөөрсөн туузыг зүүнэ гэж заасныг ахлагч нар сануулан ЛГБТ-тэй холбоотой бэлгэдлийн тууз зүүхийг хориглож, хэрвээ зөрчвөл ДАШТ-ээс хөөж явуулах хүртэл арга хэмжээ авна гэж сануулсан байна. Германы хөлбөмбөгчид ФИФА-ийн шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж тоглолт эхлэхээс өмнө багаараа талбайд зураг авахуулахдаа бүгд гараараа амаа хааж эгнэн зогсжээ. Гэхдээ ФИФА-гаас “One Love” туузны оронд “No discrimination” гэсэн үгтэй тууз зүүхийг багуудын ахлагч нарт зөвлөмж болгосон. Хэрвээ “One Love” гэсэн бичигтэй тоглогч талбайд гарч ирсэн бол шууд “шар хуудас” өгөхийг шүүгч нарт үүрэгджээ.

БАРИМТ 20

ДАШТ болж байгаа найман цэнгэлдэхэд бүгдэд нь халууны хэм бууруулах хөргүүрийн систем суурилуулсан гэсэн ойлголт андуу ташаа байсныг “974” цэнгэлдэхэд        тоглолт үзсэн хүмүүс ярьж байна. Ачаа тээврийн 974 чингэлгийг өрж угсран барьсан тус цэнгэлдэх нь хөргүүргүй, гэвч далайгаас 50 метр зайтай, эрэг дээр байдаг учраас харьцангуй сэрүүн ажээ. Хөргүүрийн систем тавиагүй болохоор тус цэнгэлдэхэд болох тоглолтуудыг оройн 19 цагаас хойш эхлүүлэхээр зохицуулжээ.

БАРИМТ 21

Энэ онд дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр шалгарч “Балон д Ор” шагнал хүртсэн Францын шигшээ багийн дотлогч Зиданы хуучин бэртэл нь сэдэрч Хэсгийн гурван тоглолтод талбайд гараагүй. Гэсэн ч Францын шигшээ багийн дасгалжуулагч Дешам түүний оронд шинээр тоглогч дуудахгүй байгаа. Зиданы бэртэл илааршиж үлдсэн тоглолтод оролцож чадахгүй байсан ч багийн бүрэлдэхүүнд нэр байгаа         болохоор хэрвээ Францын баг ДАШТ-ээс медаль авбал түүнд гардуулах зорилготой юм байна.

БАРИМТ 22

Франц нь шинэ XXI зуунд дэлхийн аварга болоод, дөрвөн жилийн дараа цолоо хамгаалах ДАШТ-д оролцохдоо хэсгээсээ плей-оффод шалгарсан анхны баг боллоо. Урьд нь Франц 1998 онд дэлхийн аварга болоод дараа нь 2002 оны ДАШТ, Итал 2002 онд дэлхийн аварга болоод дараа нь 2006 оны ДАШТ, Испани 2010 онд дэлхийн аварга болоод дараа нь 2014 оны ДАШТ, Герман 2014 онд дэлхийн аварга болоод 2018 оны ДАШТ-ий хэсгээс тус тус плей-оффод шалгараагүй.

БАРИМТ 23

ОХУ-ын хөлбөмбөгийн баг Орос-Украины дайнаас болж ФИФА-гийн хоригт орж, олон улсын тэмцээнд оролцох эрхгүй болсон. Харин тус улсын Төрийн далбаа ДАШТ-д оролцогч хөлбөмбөгчний пүүзэн дээр “мандаж” байлаа. Камеруны хагас хамгаалагч Гаэля Ондуа хэсгийн шатанд хажуу талдаа Камеруны Төрийн далбаа, ОХУ-ын Төрийн далбааны зурагтай пүүзтэй тоглосон. 27-той энэ хөлбөмбөгчин нь Москва хотын “Локомотив” клубын хөлбөмбөгийн сургууль төгссөн, ОХУ-ын паспорттай, давхар иргэншилтэй юм байна.

БАРИМТ 24

Спортын олон улсын томоохон тэмцээний үеэр хэн нэгэн этгээд үзэгчдийн эгнээнээс талбайд орж ирж олны анхаарлыг өөртөө татахыг оролддог. “Катар 2022”-т ийм үйлдэл давтагдлаа. Хэсгийн хоёрдугаар тойргийн Португал-Уругвай 2:0 тоглолтын хоёрдугаар үед супермений цамц өмсөж, солонгорсон өнгөтэй туг барьсан нэг хүн талбайд гүйж орж ирсэн. Супермэний цамц нь урд талдаа “Украиныг аваръя” гэсэн, хойд талдаа “Иран Эмэгтэйчүүдийг хүндэтгэе” гэсэн бичигтэй байв. Аюулгүй байдлын албаныхан сайх этгээдийг төд удалгүй барьж сугадаж хөтлөн талбайгаас гаргасан. Түүнийг цагдаа нар саатуулсан, эсвэл зүгээр явуулсан эсэх талаар Катарын аюулгүй байдлын албаныхан тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа гэнэ.                

image

“Катар 2022” ДАШТ-ий эхний 48 тоглолт болж Хэсгийн шат өндөрлөлөө. 16 баг дараагийн хасагдах шатанд шалгарч, 16 баг тэмцээнээ өндөрлүүлж үзэгчдийн суудалд шилжлээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 20-ноос энэ арванхоёрдугаар сарын 2-нд үргэлжилсэн Хэсгийн шатанд тохиосон 24 дуулгах сонин.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дээд амжилтын хэмжүүр, дэндүү ГАЙХАМШИГТ Леброн Жеймс
24 баримт: Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн өдөр
24 баримт: Арлын Японыг шуугиулсан, ААТАЙ их аварга Хакухо М.Даваажаргал
Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин 8 нас хүрлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. PRADHAN (129.205.124.224)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2022 оны 12 сарын 07 | Хариулах
  • DR. PRADHAN (129.205.124.224)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2022 оны 12 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Гандангийн”,“Гандангийн шар тостой” гэх нэршлийг ашиглан хэвийн боов худалдаалж байсан зөрчил илрүүлжээ
    24 мин
  • Маргаашаас эрээний чиглэлд улс хоорондын автобус явж эхэлнэ
    40 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Туркийн нийт ард иргэдийн уй гашууг хуваалцаж, эмгэнэл илэрхийлэв
    58 мин
  • И.Мөнхжаргал: АН-ын даргаар Х.Баттулгыг сонгосон 117 мянган хүний санал хүчингүй болоогүй
    1 цаг 25 мин
  • Цахим худалдаагаар "Эрдэнэс Тавантолгой" ХК 32 мянган тонн нүүрс худалдлаа
    1 цаг 47 мин
  • "Хүүхдийн мөнгөнөөс ямар шалгуураар хасагдсаныг тодруулахад хариулт өгөх төрийн байгууллага алга байна"
    2 цаг 8 мин
  • БНХАУ руу зорчих иргэд хил, гаалийн мэдүүлгийн хуудсыг үнэн, зөв бөглөхийг анхааруулж байна
    2 цаг 23 мин
  • Статистик: Хувцас, бөс барааны үнэ 15,6 хувиар өсчээ
    2 цаг 33 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд "МИАТ" компани 50 хувь, "Улаанбаатар төмөр зам" ХНН 60 хувийн хөнгөлөлт үзүүлнэ
    2 цаг 50 мин
  • "Чингис хаан музей ОХУ-ын Эрмитаж музейтэй хамтран ажиллана"
    3 цаг 16 мин
  • АТГ: Хүлээн авсан гомдол мэдээллийг 69 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй байна
    3 цаг 38 мин
  • Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсголд дуудагдсан 134 гэрчийн 81 нь оролцжээ
    3 цаг 51 мин
  • Турк, Сири улсад 20 монгол гэр илгээжээ
    4 цаг 4 мин
  • Турк, Сирийн газар хөдлөлтөд амиа алдсан хүний тоо 12 мянга хүрлээ
    4 цаг 17 мин
  • Google-ийн боловсролын шинэ платформыг Монголд нэвтрүүлнэ
    4 цаг 39 мин
  • Улсын онц чухал обьектод гарсан гал түймрийг бүрэн унтраажээ
    4 цаг 43 мин
  • Монголын аврах багийнхан гурван хүнийг эсэн мэнд олж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ
    4 цаг 49 мин
  • АЛТАН ЦОМ: Завхан аймгийн эсрэг Баянхонгор аймгийн бөхчүүд хүч үзнэ
    4 цаг 54 мин
  • Өнөөдөр: Хүүхдийн мөнгөө авч чадаагүй ээжүүдийн төлөөлөл мэдээлэл хийнэ
    5 цаг 6 мин
  • Танилц: Улсын аварга малчид
    5 цаг 11 мин
  • АЛТАН ЦОМЫН ТӨЛӨӨХ БАРИЛДААН: Улсын гарди М.Бадарчийн эсрэг Аймгийн арслан М.Еркебулан
  • АЛТАН ЦОМЫН ТӨЛӨӨХ БАРИЛДААН: Улсын гарди М.Бадарчийн эсрэг Улсын заан М.Лхагвагэрэл
  • АЛТАН ЦОМЫН ТӨЛӨӨХ БАРИЛДААН: Архангай, Баянхонгор аймгууд хүснэгтийг тэргүүлж байна
  • Улсын харцага цолны хүндэтгэлийн барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, Р.Пүрэвдавга тэргүүтэй бөхчүүд зодоглоно
  • Дэлхийн шилдэг жүдочид шалгарлаа
  • АЛТАН ЦОМЫН ТӨЛӨӨХ БАРИЛДААН: Булганы залуу начнуудын эсрэг Өвөрхангайн хүчтэнүүд
  • "Алтан цомын төлөөх тэмцээн"-ий нэгдүгээр тойргийн онцлох үйл явдал
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • FUN: Улсын начин Э.Сумьяабатыг "Twilight"-ийн хүн чоно Жэкобтой адилтгав
  • АЛТАН ЦОМ: Булган аймгийн баг хоёр дахь ялалтаа байгууллаа 
  • Миний 24 цаг: Монголын уран зохиолын "АЛТАН ХУЯГТАН"
  • Кристофер Блейк: 12 насандаа анх цас харж байсан миний амьдралын хэв маяг Монголд ирээд өөрчлөгдсөн
  • Харцага цолны хүндэтгэлийн барилдаан маргааш болно
  • Миний 24 цаг: Сагсанбөмбөг ерөнхийдөө өндөр хүний спорт ч гэлээ жижгүүдэд боломж үргэлж байдаг
  • Бямба, Ням гарагт тээврийн хэрэгслийн дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах санал гаргажээ
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ч.Сайханбилэг, Н.Удаанжаргал, Т.Бадамжунай нарыг эрх зүйн харилцан туслалцааны хүрээнд шилжүүлэн авах талаарх саналыг холбогдох албанд тавихыг даалгажээ
  • АЛТАН ЦОМЫН ТӨЛӨӨХ БАРИЛДААН: Увс аймгийн эсрэг Төв аймгийн бөхчүүд хүч үзнэ
  • Таван аймагт малын хорогдол их байна
  • АЛТАН ЦОМ: Өвөрхангай аймгийн бөхчүүд Баян-Өлгий аймгийн бөхчүүдийг буулган авав 
  • Владимир Путин: 80 жилийн дараа Герман бидэнд дахин заналхийллээ
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ч.Сайханбилэг, Н.Удаанжаргал, Т.Бадамжунай нарыг эрх зүйн харилцан туслалцааны хүрээнд шилжүүлэн авах талаарх саналыг холбогдох албанд тавихыг даалгажээ
  • Камила Валиева: Монгол Улсад уран гулгалтын спорт эрчимтэй хөгжлийнхөө суурийг тавьж байгаад баяртай байна
  • Долоо хоногийн онцлох хүн: Ард түмнийг хөөсрүүлэгч
  • Б.Энхбаяр: АСЕМ-д ашигласан 43 автобусны гурав нь олдохгүй байгаа
  • Х.Баттулга: Монгол орныг аж үйлдвэржүүлэх, газрын баялгаа боловсруулахыг жадлан эсэргүүцдэг хүн бол Ч.Хүрэлбаатар
  • Владимир Путин: 80 жилийн дараа Герман бидэнд дахин заналхийллээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Ж.Сүхбаатар: Иргэд нийтийн тээврийг сонгож, хувийн машинаасаа татгалзсанаар замын түгжрэл тодорхой хувиар буурна
  • Б.Энхбаяр: 2016 онд Хөгжлийн банканд хийсэн шалгалтаар 1,3 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн боловч хэн ч хариуцлага хүлээгээгүй
  • FUN: Улсын начин Э.Сумьяабатыг "Twilight"-ийн хүн чоно Жэкобтой адилтгав
  • Б.Энхбаяр: Шантааж хийгээд сайд болж, Хөгжлийн банкийг өөрийнхөө мэдэлд авсан үе чинь дууссан
  • Х.Баттулга: Том төсөл хэрэгжихгүй болохоор мэдлэгтэй хүмүүс Монголдоо ирэхгүй байна
  • “Малчин эмэгтэйчүүд-манлайлал” зөвлөгөөний оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ
  • ТБХ намрын чуулганаар 110 хууль, УИХ-ын найман тогтоол батлуулжээ
  • Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлэг боллоо
  • АЛТАН ЦОМЫН ТӨЛӨӨХ БАРИЛДААН: Булганы залуу начнуудын эсрэг Өвөрхангайн хүчтэнүүд
  • Д.Амарбаясгалан: "Эрдэнэс Монгол" ХХК-ийн охин компаниудын ажлын байрыг нээлттэй сонгон шалгаруулдаг журмыг батална
  • Б.Чойжилсүрэн: Засгийн газраас нэг их наяд төгрөгийг Хөгжлийн банк руу шилжүүлж байж дампууруулахгүйгээр авч гарсан
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНТУ-ын ард түмэнд эмгэнэл илэрхийлж, захидал илгээжээ
  • С.Бямбацогт: Энэ онд том оврын дөрвөн онгоц оруулж ирнэ
24 баримт
  • Дээд амжилтын хэмжүүр, дэндүү ГАЙХАМШИГТ Леброн Жеймс
  • 24 баримт: Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн өдөр
  • 24 баримт: Арлын Японыг шуугиулсан, ААТАЙ их аварга Хакухо М.Даваажаргал
  • Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин 8 нас хүрлээ
  • “Miss Universe”-ийн шинэхэн ялагч, хамгийн ӨНДӨР настай гоо бүсгүй Р'Бонни Габриэль
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК