Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

2022 онд дэлхий нийтийг "гунигт автуулсан" ОНЦЛОХ 24 алдартан

2022-12-31
0
ЖИРГЭХ

Амьдрал гэдэг урт замын богинохон хугацаанд бид амьдарч байна. Амьдралд ирээд өөрийгөө бусдаар хүндлүүлж, хайрлуулаад буцна гэдэг хэн болгонд тохиох аз биш билээ. Тэгвэл бид шинэ оны босгон дээр 2022 онд хорвоог орхин одсон, бидний сэтгэл зүрхэнд үүрд үлдэх 24 алдартанг дурсан, танилцуулж байна. 


1. Робби Колтрейн, 72 настай

Популярный шотландский актер Робби Колтрейн

Шотландын жүжигчин Робби Колтрейн нь “Харри Поттер” киноны Хагридын дүрийг бүтээснээрээ алдартай. Тэрбээр 1993-1995 онд гарсан "Cracker" телевизийн шоуны гол дүрээрээ Британийн телевизийн Академийн шагналыг (BAFTA) гурван удаа хүртсэн. Мөн 1995 онд Жеймс Бондын тухай "Golden Eye", 1999 онд "The World Is Not Enough" кинонд тоглож, 2011 онд Шотландын BAFTA-ын шилдэг амжилтын шагналыг хүртсэн юм. Робби Колтрейн 10 дугаар сарын 14-нд 72 насандаа таалал төгссөн.

2. Анжела Лансбери, 96 настай

15 знаменитостей в молодости, какими мы их не знали и не узнали бы

Анжела Лансберигийн жүжигчний карьер 1942 онд "Gaslight" киноноос эхэлж, Оскарт нэр дэвшиж байжээ. Тэрбээр "The Manchurian Candidat", "Beauty and the Beast" зэрэг кинонд тоглосон.  Мөн 2013 онд Оскарын хүндэт шагнал хүртсэн бөгөөд нийт зургаан удаагийн Алтан бөмбөрцөг шагналын эзэн. Лансбери 1984-1992 онуудад үргэлжилсэн "Murder She Wrote" телевизийн шоунд тоглож, Эммигийн шагналд 18 удаа нэр дэвшиж байжээ. Лансбери аравдугаар сарын 11-нд 96 насандаа таалал төгссөн билээ.

3. Кулио, 59 нас

Рэппер Кулио өнгөрсөн шөнө нас баржээ - Eguur.MN

Кулиогийн анхны цомог болох "It Takes a Thief"  1994 онд гарч, "Fantastic Voyage" дуу нь Billboard чартад гуравт орж байв. Түүний дараагийн ижил нэрт цомогт багтсан "Gangsta's Paradise"  дуу нь нэгдүгээр байрт орж, 1996 онд Грэммигийн шилдэг бие даасан рэп үзүүлбэрийн шагналыг хүртсэн. Уг дуу нь олны хайр, талархлыг хүртсэн шилдэг уран бүтээл билээ. Тухайн жилд тэрбээр Америкийн хөгжмийн шагналыг “олны дуртай рэп/хип-хоп уран бүтээлч” төрөлд  хүртсэн. Кулио есдүгээр сарын 28-нд 59 насандаа Лос Анжелес хотод таалал төгссөн билээ.

4. Хатан хаан II Елизавета, 96 нас

Елизавета II: высокий долг и служение народу - BBC News Русская служба

Хатан хаан II Елизавета 70 жил хаан ширээнд суусан нь Британийн хаант засаглалын түүхэн дэх хамгийн урт хугацаа юм. Тэрбээр 1952 онд 25 настайдаа хаан ширээнд сууж, Английн 15 Ерөнхий сайдыг удирдаж, АНУ-ын сүүлийн 14 ерөнхийлөгчийн 13-тай нь уулзсан байдаг.  Мөн тэр 1947 онд хунтайж Филиптэй гэрлэж,  2021 онд нас барах хүртэл нь 73 жил ханилжээ. Хатан хааны гэр бүл,  дэлхийн хоёр дайн, тэр дундаа дэлхийн улс орнуудын үймээн самууныг хянаж байсан хатан хаан амьдралынхаа туршид  сайн удирдагчийн үүргийг тууштай гүйцэтгэсэн. Хатан хаан II Елизавета есдүгээр сарын 08-нд 96 насандаа таалал төгссөн юм.

5. Михаил Горбачев, 91 нас

Биография Михаила Горбачева - РИА Новости, 30.08.2022

ЗХУ-ын ерөнхийлөгч асан Михаил Горбачев Орос, Барууны хоорондох төмөр хөшгийг нээж, хүйтэн дайныг зогсоосны төлөө Нобелийн энх тайвны шагнал хүртэж байв. Тэрбээр ерөнхийлөгч Рональд Рейгантай хамтран цөмийн зэвсгийн уралдааныг удаашруулахын зэрэгцээ коммунист улс орны доторх хязгаарлалтыг сулруулж, нээлттэй байдал, бүтцийн өөрчлөлтийг хийж, ардчилалд хөтөлхийг эрмэлзэж байв. Горбачев нь Афганистанаас Зөвлөлтийн цэргийг гаргаж, Берлиний ханыг нураахад чухал үүрэг гүйцэтгэсэн нэгэн. Тэрбээр наймдугаар сарын 30-нд 91 насандаа таалал төгссөн билээ.

6. Энн Хэче, 53 настай

В США признали смерть актрисы Энн Хеч несчастным случаем — EADaily —  Новости США. США новости. США сегодня. США. Новости. Происшествия. США  происшествия. Происшествия в США. Новости сегодня. Новости дня. Последние  новости.

Жүжигчин Энн Хэче телевиз, кино, дэлгэц болон Бродвэй театрт тоглож, "Gracie's Choice" телевизийн киногоороо  Эммигийн шагнал, "ХХ зуун" жүжгээрээ Тонигийн шагналыг  тус хүртэж байсан. Тэр "Намайг галзуу гэж дууд" хэмээх дурсамж номдоо бага насандаа хүчирхийлэлд өртөж байсан тухайгаа бичсэн байдаг. Хэче Лос-Анжелес хотод автомашины ослоор хүнд бэртэл авч, наймдугаар сарын 12-нд нас баржээ.

7. Билл Рассел, 88 нас

БИЛЛ РАССЕЛ: Нэгэн цагт "Бостон Селтикс" дэлхийн хамгийн шилдэг баг, би  хамгийн шилдэг тоглогч байлаа

"NBA-ийн түүхэн дэх хамгийн агуу тоглогч" хэмээн өргөмжлөгдсөн Билл Рассел 6 фут 9 инч өндөр байсан нь түүнийг сагсан бөмбөгийн талбайд домогт статустай болоход хүргэсэн гэдэг. Карьерынхаа туршид таван удаагийн MVP, 12 удаагийн Бүх Оддын шагналыг хүртсэн. Рассел 1960-аад онд Бостон Селтикс багт тоглож, 11 удаа аварга болсон юм. Тэрбээр 2022 оны долдугаар сарын 31-нд 88 насандаа нас барсан.

Японы түүхэнд Ерөнхий сайдаар хамгийн олон жил ажилласан ШИНЗО АБЭ ГЭЖ ХЭН  БЭ

Японы Ерөнхий сайдаар хамгийн удаан ажилласан Шинзо Абэ дэлхийн хоёрдугаар дайны дараа энх тайванч үзлээр эх орноо сэргээж, эдийн засгаа мандуулахын төлөө олон жил  ажилласан. Абэ Японы олон улсын харилцааг шинэ түвшинд гаргаж чадсан билээ. Түүнийг дэлхий дахинд хамгийн нөлөө бүхий энх тайвныг эрхэмлэгч  гэцгээдэг байв. Абэ долдугаар сарын 08-нд ард иргэдтэй уулзалт хийх үеэр гар хийцийн буутай этгээдийн гарт алагдсан.

9. Жеймс Каан, 82 нас

Джеймс Каан. Факты из биографии. | Громкие люди | Дзен

Жеймс Каан нь 1963 онд "Ирма ла Дус" кинонд тоглосон. Тэрбээр 1971 онд гарсан "Брайаны дуу" телевизийн кинонд зүрх шимшрүүлэм үзүүлбэр үзүүлж, Эммигийн шагналд нэр дэвшиж байжээ. 1972 онд тэр "Загалмайлсан эцэг" кинонд Сантино "Сонни" Корлеонегийн дүрд тоглосноор шилдэг эрэгтэй туслах дүрийн номинацид нэр дэвшиж байлаа. Тэрбээр 1974 онд "Загалмайлсан эцэг: II кинонд дахин тоглосон  бөгөөд  1990 онд гарсан "Зовлонт", 2003 онд гарсан "Элф" кинонд бүтээсэн дүрээрээ олонд танигдсан юм.  Каан долдугаар сарын 06-нд 82 насандаа таалал төгсөв.

10. Takeoff, 28 нас

Takeoff: Houston police make arrest for rapper's killing | CNN

Жинхэнэ нэр нь Кирсник Хари Болл юм. Тэрбээр Ouavo, Offset нартай хамтарсан хип хоп гурвал буюу “Мигос” хамтлагийн нэг хэсэг байсан. Мигос нь 2013 онд "Versace" дуугаараа алдартай болсон юм. Тус хамтлаг Ники Минаж, Карди Би нартай хамтарсан "Motosport" зэрэг хит дуугаараа алдартай. Болл нь Грэммид олон нэр дэвшсэн уран бүтээлчдийн нэг билээ.  Тэрбээр 11 дүгээр сарын 01-нд Хьюстон хотын төвд 28 насандаа буудуулж амиа алдсан юм.

11. Аарон Картер, 34 нас

Скончался американский певец Аарон Картер | 1news.az | Новости

"Backstreet Boy" хамтлагийн гишүүн Ник Картерын дүү, дуучин Аарон Картер 1997 онд анхны бие даасан цомгоо гаргаснаар есөн настайдаа алдар нэрд  хүрсэн. Ихэнхдээ ахынхаа хамтлагтай аялан тоглолтоор явдаг  байсан Картер насанд хүрсэн хойноо ч хөгжмийн карьераа үргэлжлүүлсэн билээ. Улмаар тэр ахтайгаа таарамжгүй харилцаатай байсаар 2022 оны арваннэгдүгээр сарын 05-нд гэртээ нас баржээ.

12. Кевин Конрой, 66 нас

Умер актёр Кевин Конрой, голос Бэтмена в мультсериалах и играх Batman  Arkham - Чемпионат

Кевин Конрой нь 1992-1995 онд "Batman: The Animated Series", 1993 онд "Batman: Mask of the Phantasm", 1999-2001 онд "Batman Beyond" зэрэг киноны Бэтмэний дуу хоолой байсан. Кевин Конрой арваннэгдүгээр сарын 10-нд 66 насандаа таалал төгсөв.

13. Боб МакГрат, 90 нас

Умер актер Боб МакГрат

Боб МакГрат нь 1969 онд нээлтээ хийсэн "Sesame Street" хүүхдийн телевизийн үүсгэн байгуулагч, хүүхэлдэйн жүжигчин гэдгээрээ алдаршсан. МакГрат бараг 50 жилийн турш хүүхдийн шоуны зохион байгуулагчийн үүрэг гүйцэтгэжээ. Тэр бол жүжигчин, хүүхдийн зохиолч, хөгжимчин нэгэн бөгөөд түүний тенор хоолой дэлхийн өнцөг булан бүрд агаарын долгион, концертын танхимуудад сонсогддог байсан гэж хэлж болно. Тэрбээр 12 дугаар сарын 04-нд 90 насандаа хорвоог орхисон юм.

14. Жерри Ли Льюис, 87 нас

Джерри Ли Льюис: краткая биография и личная жизнь американского певца и  музыканта

Жерри Ли Льюис нь 1956 онд “Sun Records”-той гэрээ байгуулж, анхны хит дуу болох "Whole Lotta Shakin" уран бүтээлээ 1957 онд олны хүртээл болгосон. Тэр жилдээ "Great Balls of Fire" дуугаараа дахин хит болж байжээ. Тэрбээр зэрлэг, тэрслүү тоглолтын арга барил, тайзны дүрээрээ алдартай байв. Улмаар 2019 он хүртэл уран бүтээл үргэлжлүүлж, аялан тоглолтоо хийсэн юм.

15. Тим Пэйж, 78 нас

Tim Page, daring photographer of Vietnam War, has died

Домогт дайны гэрэл зурагчин Тим Пэйж 1960-аад оны Вьетнамын дайны тухай сурвалжлагаараа алдаршсан нэгэн. Их Британид төрсөн Пэйж 1965 онд 20 настайдаа Вьетнамд ирсэн бөгөөд дайныг сурвалжилж байхдаа дөрвөн удаа шархаджээ. Зан чанар нь түүнийг "Apocalypse Now" кинонд  гэрэл зурагчин Деннис Хопперын дүрд тоглоход голчлон нөлөөлсөн гэдэг.  Мөн Майкл Херри  Пэйжийг Вьетнамын дайны тухай бичсэн "Диспетчүүд" хэмээх номондоо дурдсан байдаг. Тэрбээр 78 насандаа, наймдугаар сарын 24-нд Австрали дахь гэртээ хорт хавдраар нас баржээ.

16. Жэймс Уинберн, 85 нас

Кто прячется за маской Майкла Майерса из «Хэллоуина» Карпентера | Кино и  сериалы на 2x2 | 2022

1978 онд бүтээгдсэн анхны “Halloween” киноны гол дүр болох Майкл Майерсийн дүрээр олноо танигдсан Жэймс Уинберн 11 дүгээр сарын 19-нд тодорхойгүй  өвчний улмаас 85 насандаа хорвоог орхижээ. Тэрбээр мөн “ Чарли Чан ба Луугийн хатан хааны хараал”, “Кагни & Лэйси”, “Анчин”, “Шулмын арал” зэрэг шоу, кинонд тоглосон. Мөн тэр гурван кино найруулж байв.

17. Ким Ми Сү, 29 нас

Өмнөд Солонгосын жүжигчин, модель Ким Ми Сү 29 насандаа таалал төгсжээ

“The Snowdrop”-ийн жүжигчин Ким Ми Сүг  энэ оны нэгдүгээр сарын 05-ны өдөр тодорхойгүй шалтгааны улмаас нас барсныг зарласан юм.  Тэрбээр “Disney+” кино компанийн “The Snowdrop” цувралд оюутны идэвхтэн Ео Жун Миний дүрийг бүтээж, нэрд гараад байсан билээ.

18. Тихч Нат Хан, 95 нас

Thich Nhat Hanh is a Vietnamese Buddhist monk. Hanh talked about peace and the world since September 11, 2001 from his hotel room on Monday, August 19, 2002.

Буддын шашны нөлөө бүхий лам, энх тайвны төлөө тэмцэгч Тихч Нат Хан энэ оны нэгдүгээр сард  95 насандаа таалал төгссөн юм. Вьетнамын дайны үеэр сүм хийдэд бясалгах, дайнд нэрвэгдсэн хүмүүст тусламж үзүүлэх эсэхээ шийдэж чадалгүй, хоёуланг нь зэрэг хийхээр шийдсэн гэдэг.  Ингэснээр  тэр “Engaged Buddhizm” хөдөлгөөнийг үүсгэн байгуулж, энх тайвны төлөө тэмцэгч болсон юм.

19. Роббинс, 65 нас

Charlie Brown Voice Actor Peter Robbins Dead at 65

"Peanuts"-ын  анхны хүүхэлдэйн киноны Чарли Брауны дүрийн жүжигчин Роббинс 65 насандаа таалал төгсөв. Жинхэнэ нэр нь Луис Г.Нанаси байсан Роббинс 1956 онд Лос Анжелес хотод төрсөн бөгөөд 1965 онд Чарли Брауны дууг оруулж, цувран гарсан удаах кинонуудад дуу оруулж, олны танил болсон нэгэн.

20. Грант Вал, 49 нас

May be an image of 1 person and text that says 'Grant Wahl 1974-2022'

АНУ-ын хамгийн алдартай хөлбөмбөгийн сэтгүүлчдийн нэг болох Грант Вал энэ сарын 10 болсон Аргентин, Нидерландын шигшээ багуудын тоглолтыг сурвалжилж байхдаа нас барсан юм.  Түүний хажууд сууж байсан АНУ-ын хэвлэл мэдээллийн ажилтнуудын мэдээлснээр тоглолтын нэмэлт цагийн үеэр тэр суудал дээрээ ухаан алдаж унасан бөгөөд эргэн тойронд нь байсан ажилтнууд яаралтай түргэн тусламж дуудан хариу арга хэмжээ авсан ч эмнэлгийн ажилтнууд түүнийг нас барсан гэж мэдэгдсэн байна.

21. Жон Энистон, 89        

Дженнифер Энистон простила отца и вручила награду «Эмми»

 “Former Days of Our Lives” киноны од, Холливудын нэрт жүжигчин Женнифер Энистоны аав Жон Энистон арваннэгдүгээр сарын 11-нд 89 насандаа таалал төгссөн юм.  Тэрбээр 1933  онд Грекийн Грет хотноо мэндэлжээ.  Жон 1985 онд бүтээгдсэн олон ангит кинонд Виктор Кириакисийн дүрд тоглосон бөгөөд 36 жилийн турш уг дүрийг бүтээснээрээ алдартай.

22. Тони Браун, 55 нас

FOTO Preminuo čuveni NBA sudija nakon borbe sa opakom bolešću, dirljiv  rastanak Lebrona

NBA-д хамгийн удаан буюу 20 жил ажилласан шүүгч  Тони Браун 55 насандаа нойр булчирхайн хорт хавдраар нас барсан билээ. 2021 оны эхээр өвчинтэйгөө тэмцэж эхэлсэн тэрбээр талбайдаа эргэн ирэхийн тулд маш олон эм тариа хэрэглэж байжээ. Түүний үхлийн дараа хамгийн ихээр гашуудсан хүн бол Лос Анжелес Лейкерс багийн тоглогч Леброн Жеймс юм. Учир нь тэд сайн найзууд байсан ажээ.

23. Лесли Жордан, 67 нас

Погиб актёр Лесли Джордан

Лесли Жорданыг нас барсан тухай мэдээ 10 дугаар сарын 24-нд цацагдаж, жүжигчний шүтэн бишрэгчдийг цочирдуулсан юм. Тэрбээр “Ally McBeal,” “Desperate Housewives,” “American Horror Story” зэрэг телевизийн цуврал, шоунд тоглож, алдарт хүрсэн нэгэн. Мөн тэр 1996 онд “Sordid Lives”, “Southern Baptist Sissies” зэрэг жүжигт тоглож, Бродвэйгээс гадуурх “Southern Blindness”, “Like a Dog on Linoleum” зэрэг шоугаараа олны хайртай жүжигчин болсон юм.  Лесли Жордан аравдугаар сарын 24-нд 76 насандаа таалал төгссөн.

24. Адалия Роуз Уильямс, 15 нас 

Адалия Роуз

Хатчинсон-Гилфордын прогерийн хам шинжтэй гэдгддэг YouTube-ийн од Уильямс энэ оны нэгдүгээр сард 15 насандаа хорвоогоос явсан. Тэрбээр YouTube-д өөрийн амьдралын өдөр тутмын хөгжилтэй мөчүүдийг оруулдаг бөгөөд олны хайр хүндлэлийг хүлээсэн нэгэн байв. 

Л.Сайнаа

 

 

 

image

Амьдрал гэдэг урт замын богинохон хугацаанд бид амьдарч байна. Амьдралд ирээд өөрийгөө бусдаар хүндлүүлж, хайрлуулаад буцна гэдэг хэн болгонд тохиох аз биш билээ. Тэгвэл бид шинэ оны босгон дээр 2022 онд хорвоог орхин одсон, бидний сэтгэл зүрхэнд үүрд үлдэх 24 алдартанг дурсан, танилцуулж байна. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн “ЯАЖ” подкастад дурдагдсан ОНЦЛОХ баримтууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (202.126.90.56)
    pele alga
    2023 оны 01 сарын 05 | Хариулах
  • DR. PRADHAN (197.211.53.59)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2022 оны 12 сарын 20 | Хариулах
  • DR. PRADHAN (197.211.53.59)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2022 оны 12 сарын 20 | Хариулах
  • zochin (202.21.109.120)
    Um ma ni bad me hum
    2022 оны 12 сарын 15 | Хариулах
    • Ом ами дева хри
      2022 оны 12 сарын 15
    • даган баясая
      2022 оны 12 сарын 15
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
    8 цаг 23 мин
  • Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл ирэх сарын 31-нд хэрэгжиж дуусна
    10 цаг 4 мин
  • “Сүүн дархлаа” хөтөлбөрт ирэх жилээс нийслэлийн ЕБС-ийн бүх хүүхдийг хамруулна
    10 цаг 50 мин
  • УИХ-ын дарга Н.Учрал БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзлаа
    11 цаг 10 мин
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
    11 цаг 31 мин
  • Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн салбарын цомхотголд салбарын онцлогийг харгалзах шаардлагатай
    11 цаг 35 мин
  • Дэлхийн банктай стратегийн салбарт томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлнэ
    11 цаг 44 мин
  • Улаанбурханы эсрэг нэмэлт дархлаажуулалтад 80 мянга гаруй хүүхэд хамрагджээ
    12 цаг 11 мин
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
    12 цаг 40 мин
  • Б.Жавхлан: Дэлхий нийтээрээ Монгол Улсад анхаарлаа хандуулж байна
    13 цаг 11 мин
  • АНУ-ын мэдээний хөтлөгч Саванна Гутригийн ээжийг хулгайлжээ
    14 цаг 6 мин
  • "Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил"-ийн үндэсний нээлтийн арга хэмжээ боллоо
    14 цаг 8 мин
  • Энэ онд 4729 га талбайд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө
    14 цаг 27 мин
  • Монголчууд өвлийн олимпод: 1964-2022 он хүртэлх түүхээр аялцгаая!
    15 цаг 41 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1919 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    16 цаг 29 мин
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
    16 цаг 38 мин
  • НИТХ-ын дарга А.Баярын өгсөн үүргийн дагуу түргэн тусламжийн машиныг нэмэгдүүлж 103 дугаарт ирсэн дуудлагад очих хугацааг үе шаттай багасгаж байна
    16 цаг 41 мин
  • Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
    16 цаг 47 мин
  • ӨНӨӨДӨР: Ардчилсан намаас мэдээлэл хийнэ
    16 цаг 58 мин
  • Улаанбаатарт 21 градус хүйтэн байна
    17 цаг 13 мин
  • "Аа"-тай явсан Улсын заан Ц.Мягмарсүрэнгийн тухай сонирхолтой 16 баримт
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Эпштейний файлууд ба Ц.Элбэгдоржийн "хэрэг"
  • ТАНИЛЦ: Өнөөдөр халз барилдах Улсын арслангуудын амжилт, биеийн ХАРЬЦАА
  • УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн “ЯАЖ” подкастад дурдагдсан ОНЦЛОХ баримтууд
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Н.Өсөхбаярт унасан "тэдний эрэмбэ" хэрхэн дээшлэх вэ?
  • АН-ын дарга О.Цогтгэрэлийн “Нээлттэй, цэгцтэй - Ардчилсан Нам” аяны нээлтэд хэлсэн онцлох 5 эшлэл
  • Б.Солонгоо: Хоёр тэрбумаар гэрээлсэн мэргэжилтнүүд Оюутолгойн асуудлаар зохицуулах байгууллагуудтай хамтран ажиллаж, мэдээлэл өгч байсан
  • Тун удахгүй эхлэх "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Допингтой бөхчүүдэд "тонгоруулсан" Цэргийн арслан Б.Өлзийсайхан яах вэ?
  • Амралтын өдрийн жор: Дэлгэмэл бууз
  • Улсын заан Ц.Мягмарсүрэнгийн нэрэмжит бөхийн барилдаанд улсын аварга О.Хангай тэргүүтэй хүчит 128 бөх зодоглоно
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • Б.Солонгоо: С.Баярцогтод хувь улс төрчийн амбиц байж болох ч Монгол Улсын, монголчуудын эрх ашгаас давсан улс төрийн амбиц, эрх ашиг байх ёсгүй
  • Дуу суръя: Энгэрийн ганц улиас шиг энд чамайг би санан хүлээсээр
  • “Гэртээ Ганцаараа” киноны ээжийн дүрээр монголчуудын мэдэх Кэтрин О’Хара 71 насандаа таалал төгслөө
  • Ардчилсан намын шинэчлэлээс бид юу хүлээх вэ?
  • Авлигын хэргээр АТГ-д шалгагдаж буй Д.Тогтохсүрэнгийн ХОМ
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Эпштейний файлууд ба Ц.Элбэгдоржийн "хэрэг"
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Б.Солонгоо: С.Баярцогтод хувь улс төрчийн амбиц байж болох ч Монгол Улсын, монголчуудын эрх ашгаас давсан улс төрийн амбиц, эрх ашиг байх ёсгүй
  • Амралтын өдрийн жор: Дэлгэмэл бууз
  • "Аа"-тай явсан Улсын заан Ц.Мягмарсүрэнгийн тухай сонирхолтой 16 баримт
  • Дуу суръя: Энгэрийн ганц улиас шиг энд чамайг би санан хүлээсээр
  • Б.Солонгоо: Хоёр тэрбумаар гэрээлсэн мэргэжилтнүүд Оюутолгойн асуудлаар зохицуулах байгууллагуудтай хамтран ажиллаж, мэдээлэл өгч байсан
  • “Гэртээ Ганцаараа” киноны ээжийн дүрээр монголчуудын мэдэх Кэтрин О’Хара 71 насандаа таалал төгслөө
  • ТАНИЛЦ: Өнөөдөр халз барилдах Улсын арслангуудын амжилт, биеийн ХАРЬЦАА
  • Ардчилсан намын шинэчлэлээс бид юу хүлээх вэ?
  • Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Авлигын хэргээр АТГ-д шалгагдаж буй Д.Тогтохсүрэнгийн ХОМ
  • Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт бүр Монгол айл өрхийг дэмжиж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • Допингтой бөхчүүдэд "тонгоруулсан" Цэргийн арслан Б.Өлзийсайхан яах вэ?
  • АН-ын дарга О.Цогтгэрэлийн “Нээлттэй, цэгцтэй - Ардчилсан Нам” аяны нээлтэд хэлсэн онцлох 5 эшлэл
  • Эрүүл мэндийн салбарын бодлогыг хөгжлийн төлөвлөлттэй нийцүүлнэ
  • 658,563 сая ам.долларын өртөгтэй "ТЭЦ 5" цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэ
24 баримт
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн “ЯАЖ” подкастад дурдагдсан ОНЦЛОХ баримтууд
  • АН-ын дарга О.Цогтгэрэлийн “Нээлттэй, цэгцтэй - Ардчилсан Нам” аяны нээлтэд хэлсэн онцлох 5 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК