Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Шил" ажиллагааны тухай шилэн 24 баримт

2023-4-11
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласан билээ.

БАРИМТ  2

Энэ хүрээнд 2023 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилсан тогтоолын төслийг батлан, “5Ш” ажиллагааг албан ёсоор зарласан.

БАРИМТ  3

Уг “5Ш” ажиллагааны нэг болох “Шилэн” ажиллагааг ЦХХХ-ны сайд Н.Учралд хариуцуулсан бөгөөд Ерөнхий сайд “Шил” ажиллагаанд хүч нэмж, албан даалгавар гаргасан юм.

БАРИМТ  4

Ингэснээр төрийн байгууллагуудын мэдээллээ нээх үйл явц эрчимжиж, Shilen.gov.mn сайтад нийтэлж эхэлсэн.

БАРИМТ  5

Шил ажиллагааны гол зорилго бол төрд хэн, хаана, хэзээ, юу хийж байгааг иргэд нь шууд харж хянаж, хулгайг хийх боломжийг технологийн шийдлээр хааж хумих юм.

БАРИМТ  6

shilen.gov.mn платформыг 2023 оны гуравдугаар сарын 27-ны өдөр “Шилэн” ажиллагааны хүрээнд нээсэн бөгөөд “Таны төр-Та хяна” уриалгийг олон нийтэд дэвшүүлсэн.

БАРИМТ  7

Уг платформ мэдээлэл хариуцагчдаас ирүүлсэн, хуулиар ил болгох ёстой мэдээллүүдийг нэгтгэн иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд нэг цонхоор мэдээлэлд хяналт тавих боломжийг олгож буй. 

БАРИМТ  8

Shilen.gov.mn сайтад анх есөн тусгай зөвшөөрөл олгогч байгууллагын 3450 зөвшөөрөл эзэмшигчдийн мэдээллийг нээлттэй байршуулжээ.

БАРИМТ  9

Харин өнөөдрийн байдлаар 12.797 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдээллийг ил болгожээ. Бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн мэдээллийг ил тод болгох ажил үргэлжилж байна.

БАРИМТ  10

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар 68-н төрлийн мэдээллийг байнга нээлттэй ил тод байлгахаар зохицуулсан байдаг.

БАРИМТ  11

Үүнийг “Шилэн” ажиллагааны хүрээнд 98 шалгуур үзүүлэлтээр дүгнэж, үнэлгээг долоо хоног тутам олон нийтэд мэдээлэхээр болов.

БАРИМТ  12

Мөн ЦХХХ-ны сайд Н.Учрал Засгийн газрын тусгай санг хариуцсан есөн сайд, захирал нарт 12 тусгай сангийн мэдээллийг нээлттэй болгох тухай албан бичиг хүргүүлж хугацаатай үүрэг өгсөн.

БАРИМТ  13

Ийнхүү 2023 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Тусгай хамгаалалттай газар нутгийн 17-д нь газар олгосон тухай мэдээллийг нээлттэй ил тод болгожээ

БАРИМТ  14

Тухайлбал, 120 гаруй газрыг Тусгай хамгаалалттай газар нутагт бүртгэсний 36-г хамгаалалтын захиргаад хариуцан, хамгаалдаг байна.

БАРИМТ  15

Үүнээс эхний ээлжинд Богдхан уулын дархан цаазат газар (2973га) болон Хөвсгөлийн байгалийн цогцолборын (501га) газар нийт тусгай хамгаалалттай 3474 га газрын мэдээлэл ил болсон.

БАРИМТ 16

Харин өнөөдрийн байдлаар 2162 иргэн, хуулийн этгээдийн эзэмшил бүхий газрын мэдээлэл ил тод байршуулсан байна.

БАРИМТ 17

2023 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанд Иргэдийн мэдээлэл хайх, мэдээлэл хүлээн авах эрхийг хангах, Засгийн газрын “Шилэн ажиллагаа”-ны хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай байгаа талаар танилцуулга хийв.

БАРИМТ  18

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээллийн ил тод байдлыг хангах хугацаатай албан даалгаврыг мэдээлэл хариуцагч нарт өгөв.

БАРИМТ 19

Ингэснээр 2023 оны  дөрөвдүгээр сарын 6-нд “Шил” ажиллагааны хүрээнд бизнесийн таатай цахим орчныг бүрдүүлэх “e-Business” платформыг олон нийтэд танилцуулав.

БАРИМТ  20

Уг платформ нь компани байгуулах бүх процесийг цахимжуулж цагийн хуваарьгүй, хил хязгааргүй үйлчлүүлэх боломжийг нээсэн юм.

БАРИМТ  21

Мөн уг ажиллагааны хүрээнд Засгийн газрын тусгай сангуудын нэг болох болох “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн зээлдэгчдийн мэдээллийг shilen.gov.mn-д нээлттэй байршуулав.

БАРИМТ 22

Тухайлбал, “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”, “Мал хамгаалах сан”-д 52,4 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 6092 компани, иргэн, төрийн байгууллага, ТББ-ын мэдээллийг нээлттэй болгожээ.

БАРИМТ  23

2023 оны дөрөвдүгээр сарын 10-ны Даваа гарагт Төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой 71 компанийн ТУЗ-ийн гишүүдийн нэрсийг ил болгов.

БАРИМТ  24

Ийнхүү нээлттэй мэдээллийн ил тод байдлын үнэлгээг хийхэд 2023 оны нэгдүгээр улирлын байдлаар төрийн захиргааны төв 16 байгууллага 71.56 хувьтай байсан бол хоёрдугаар улирлын эхээр 75.45 хувь болж өссөн байна.

image

Засгийн газраас 2023 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлаж, "5Ш" ажиллагааг албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн. Уг "5Ш" ажиллагааны нэг болох "Шил" ажиллагааны хүрээнд өнөөдөр "Хөдөө аж ахуйг дэмжих сан"-гийн мэдээshilen.gov.mn-д нээлттэй байршлаа. Тухайлбал, “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”, “Мал хамгаалах сан”-д 52,4 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 6092 компани, иргэн, төрийн байгууллага, ТББ-ын мэдээлэл ил тод боллоо. Ийнхүү уншигч та бүхэнд "Шил" ажиллагааны тухай болон хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (122.201.24.72)
    Учка шударга бишийн биш ждүчин байж шил мил яриадч яахавдээ зохицохгүй бноо
    2023 оны 04 сарын 11 | Хариулах
  • Нэргүйн Энхээ (103.229.120.116)
    Нэг зүйлийг л энд онцгойлон дурдмаар байна. Л.Оюун-Эрдэнэ санаж байснаас илүү ямар ч асуудалд шударга хандаж байгааг хаа хаанаа хүлээн зөвшөөрөх цаг нь болсон байна. Түүнийг одоо хууль хүчний байгууллага нь дэмжих эсэх нь харин маш их эргэлзээ төрүүлсэн асуудал болоод байна Тухайлвал шат шатны шүүхийн олон шүүгч нар одоо ч "хууль бус" байна. Прокурорууд ч мөн адил... эд мөнгөний нүдээр асуудалд хандах вий ...
    2023 оны 04 сарын 11 | Хариулах
  • Энгүүн (103.68.107.106)
    Ингээд л буруу тийшээ савлачих юмаа, хэн тэр 98 үзүүлэлтийг чинь харж байх юм, хайран цаг зав, хөдөлмөр хий дэмий үрэн таран боллоо.
    2023 оны 04 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    7 цаг 37 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    7 цаг 44 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    7 цаг 48 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
    7 цаг 54 мин
  • Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг
    8 цаг 3 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    8 цаг 41 мин
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
    19 цаг 25 мин
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
    Өчигдөр 16 цаг 15 мин
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
    Өчигдөр 16 цаг 10 мин
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
    Өчигдөр 12 цаг 20 мин
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Өчигдөр 12 цаг 10 мин
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
    Өчигдөр 11 цаг 49 мин
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 20 цаг 46 мин
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
    Уржигдар 20 цаг 17 мин
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
    Уржигдар 17 цаг 20 мин
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилт дууслаа
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
    Уржигдар 15 цаг 15 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
24 баримт
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК