Монгол Улс олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 1952 оноос хойш тэмдэглэж байна.
НҮБ-ын Ерөнхий ассамблей “Хүүхдийн эрхийн тухай конвенц”-ыг 1989 оны 11 дүээр сарын 20-нд баталжээ. Түүнд дэлхийн хамгийн олон буюу 191 орон нэгдэн орсны дотор Монгол Улс 1990 онд 5 дахь орон болон нэгдэн орсон байна. Энэ конвенцын үзэл санаанд нийцүүлэн УИХ-аас “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийг 1996 онд баталжээ.
Ардчилсан хувьсгалын дараа 1991 оны 1 дүгээр сарын 24-нд Улсын Бага Хурлаас баталсан Хөдөлмөрийн тухай хуулийн “Нийтээр амрах баярын өдөр” гэсэн 32 дугаар зүйлийн 3-т “Эх үрсийн өдөр 6 дугаар сарын 1” гэж анх хуульчилснаар 1995 онд “Эх үрсийн баяр”, 2003 онд “Хүүхдийн баяр” хэмээн нэрлэн, бүх нийтийн амралтын өдөр болгон өнгөрүүлж байна.