Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах "Монгол хүүхдүүд 2023" арга хэмжээний дараа 21:30 цагт дөрвөн зогсоолоос долоон чиглэлд долоон автобус үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ.
Үүнд:
- Цэцэг төв-Хайлааст
- Цэцэг төв-Дүүхээ дэлгүүр
- МУБИС /хойд/-Ханын материал
- Ард кино театр-Орбит
- Ард кино театр-Нисэх
- Сүхбаатарын талбай-Улаанхуаран
- Сүхбаатарын талбай-Шархад
Энэ өдөр хүүхэд хамгааллын баг найман байршилд ажиллаж, хүүхдийг төөрөх, алга болох, болзошгүй эрсдэлт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эхийн утасны дугаар тэмдэглэх хэсэг бүхий AR санамжтай, үйл ажиллагааны хөтөлбөр QR кодтой бугуйвчийг тараана. Түүнчлэн явуулын автобус байршуулж, төөрсөн хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгнө.