Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийт, хүүхэд, багачуудад сурталчлах зорилгоор өнөөдөр /2023.06.01/ “Хүүхэд таныг хамгаалъя” нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байна.
Өдөрлөг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах Төв цэнгэлдэх хүрээлэнд ийнхүү эхэлсэн бөгөөд 16:00 цаг хүртэл үргэлжлэх юм.