Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхдийн талаарх зарим тоон мэдээллийг нийслэлийн ЗДТГ-аас хүргэв.
Улаанбаатар хотод 525,282 хүүхэд өсөн торниж байна. Нийслэл хотод амьдарч буй нийт хүүхдийн
- 268,871 буюу 51 хувь нь эрэгтэй
- 256,411 буюу 49 хувь нь эмэгтэй байгаа юм.
Түүнчлэн Улаанбаатар хотод нийт 9,384 ихэр хүүхэд байна. Тэдгээр хүүхдийн дийлэнх нь Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт амьдардаг аж.