Элэгний фиброз ба цирроз өвчний хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө.
Харин төр хариуцах буюу хүүхдээ 2 нас хүртэл харж буй эцэг, эх, 0-18 насны хүүхэд, хугацаат цэргийн алба хаагч, Тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай иргэн болон тодорхой хугацаагаар эрхээ хязгаарлуулсан иргэд хамтын төлбөр төлөхгүй ЭМД-ын сангаас 100 хувийн хөнгөлүүлэх боломжтой.