Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Мөнгөн” Оружов зодог тайллаа

2023-8-09
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Рустам Оружов нь 1991 оны аравдугаар сарын дөрвөнд тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улсын Иркутск дахь Усть-Илимск гэх хотод мэндэлжээ.

БАРИМТ 2

Тэрбээр анх долоон настайгаасаа жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн бөгөөд 16 нас хүртлээ Иркутскт бэлтгэл хийснийхээ эцэст эцэг эхийнхээ төрөлх Азербайжан улсын нийслэл Баку хот руу нүүж суурьшсан.

БАРИМТ 3

Бага наснаасаа спортод авьяастай байсан түүний хувьд жүдо бөхийн төрлөөрөө Евро-Азийн аварга болж байсан ба насанд хүрэгчдийн ангилалд анх -66 кг жинд барилддаг байсан.

БАРИМТ 4

Гэвч тун удалгүй 2011 онд өөрийн үндсэн жин болох -73 кг-д барилдаж эхэлснээр Европын Цомд оролцож мөнгөн медаль хүртсэн. Энэ нь түүний олон улсын тацанд гаргасан олон ололт амжилтуудын эхлэл нь байв.

БАРИМТ 5

2012 онд нутгийнхаа дэвжээн дээр Бакугийн Гранд Сламд түрүүлсэн тэрбээр Европын Жүдо Бөхийн Холбооны олгодог тивийн эрхээр Лондонгийн олимпд оролцсон. Энэ нь түүний замналынхаа турш тамирчны хувиар оролцох гурван олимпын эхнийх нь байсан ба хоёрдугаар тойрогт тухайн олимпын аварга ОХУ-ын тамирчин Мансур Исаевт ялагдал хүлээсэн.

БАРИМТ 6

Олимпын дараа Азербайжан улсын хуулийн дагуу иргэний хувьд хүлээсэн үүргээ биелүүлж цэргийн албанд татагдсан бөгөөд 2013 онд албанаас чөлөөлөгдсөн. Ойрын хугацаанд тэмцээнд оролцоогүй түүний хувьд тавдугаар сард зохиогдсон Бакугийн Гранд Сламд түрүүлснээр маш богино хугацаанд дахин амжилт үзүүлсэн.

БАРИМТ 7

Рустам Оружов нь 2015 онд Марокко улсын Рабат хотод зохион байгуулагдсан чансаа өндөр бөхчүүд оролцдог Мастерс тэмцээнд түрүүлснээр тухайн цаг үеийнхээ -73 жингийн хамгийн шилдгүүдийн нэгээр албан ёсоор нэрлэгдэх болсон.

БАРИМТ 8

Улмаар 2016 онд Европын аварга болсон тэрбээр Рио Де Жанейрогийн олимпд тун хүлээлт өндөртэй очсон. Рустам Оружов үзэгчдийн хүлээлтэд хүрэхүйц барилдааныг үзүүлж Казахстан, Астрали, Унгар, Израилийн бөхчүүдийг ялсаар алтан медалийн төлөө барилдаж Олимпын хошой, дэлхийн гурван удаагийн аварга Шохей Оногийн эсрэг ялагдал хүлээсэн.

БАРИМТ 9

Улмаар Рустам Оружов 2017 оны ДАШТ-д өөрийн оргил үе дээрээ очсон боловч аваргын төлөөх барилдаанд Японы -73 жингийн өөр нэгэн аварга болох Сойчи Хашимотод ялагдаж олимп дэлхийн мөнгөн медальтан болсон.

БАРИМТ 10

Тухайн ДАШТ-ий финалд шалгарахын тулд Рустам Оружов нь эхний тойрогт Европын аварга Косовогийн Акил Гяковаг, хоёрдугаар тойрогт Европын аваргын хүрэл медальт Францын Пьер Дупраг, гуравдугаар тойрогт Мстерсийн мөнгөн медальт, самбо бөхийн дэлхийн аварга Тажикистаны Бехрузи Хожазодаг, хэсгийн аваргын төлөө 2015 оны Улаанбаатар Гранд Пригийн аварга БНХАУ-ын Сайнжаргалыг, хагас шигшээд дэлхийн аварга БНСАУ-ын Ан Жан Римийг тус тус буулган авсан.

БАРИМТ 11

2018 оны ДАШТ Азербайжан улсын Баку хотод зохиогдоход Рустам Оружовын эх орондоо дэлхийн аварга болох мөрөөдөл хэсгийн аваргын төлөө барилдах эрхийн төлөөх барилдаан буюу шөвгийн 16 дээр 2022 оны дэлхийн аварга Ц.Цогтбаатарын эсрэг хийсэн барилдааны дараа нуран унасан.

БАРИМТ 12

ДАШТ-ээс хойш зохион байгуулагддаг том тэмцээн бол яах аргагүй Мастерс. Уг тэмцээнд Рустам Оружов амжилттай барилдаж түрүүлснээр Азербайжаны багийн цор ганц медалийг хүртсэнээс гадна Мастерс тэмцээний аварга болсон.

БАРИМТ 13

Тэрбээр дэлхийн аварга болох мөрөөдлөө хадгалсаар 2019 оны Токиогийн ДАШТ-д зодоглосон. Рустам Оружов бүх өрсөлдөгчдөө буулган авсаар алтан медалийн төлөө шалгаран үлдсэн ч түүнийг Шохей Оно хүлээж байв. Уг барилдааны эцэст Шохей Оно дэлхийн гурван удаагийн аварга болж Рустам Оружов дэлхийн аваргын хошой мөнгөн медальтай болсон.

БАРИМТ 14

Рустам Оружов нь ганцаарчилсан төрөлд Олимпын наадмаас мөнгөн медаль, ДАШТ-ээс хошой мөнгөн медаль, Европын наадмаас мөнгөн медаль, Европын аваргын алт, гурван хүрэл медаль, Мастерсийн алт, гурван хүрэл медаль, Гранд Слам тэмцээнүүдээс гурван алт, гурван мөнгө, 10 хүрэл медаль, Гранд При тэмцээнүүдээс таван алт, дөрвөн мөнгө гурван хүрэл медаль тус тус хүртэж байжээ.

БАРИМТ 15

Азербайжан улсын үндсэн спорт бол жүдо бөх гэхэд буруудахгүй. Үүний илрэл болж Рустам Оружов 2020 оны Токиогийн олимпын наадмын нээлтийн үйл ажиллагааны үеэр Азербайжаны багийн тугийг барьж алхсан ба уг олимп нь түүний тамирчны хувиар оролцох сүүлийн олимп байв.

БАРИМТ 16

Токиогийн олимпд Рустам Оружов эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт ДАШТ-ий хошой хүрэл медальт Муса Могушковыг, гуравдугаар тойрогт Азийн аваргын мөнгөн медальт Тажикистаны Сомон Махмадбековыг ялж хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болсон.

БАРИМТ 17

Хэсгийн аваргын төлөө өнөөх л Шохей Оногийн эсрэг нүүр тулах болов. Барилдааны төгсгөлд ялдаггүй хүнийг ялдаггүй л юм байна гэдгийн адилаар Шохей Оно иппон үнэлгээгээр барилдааныг дуусгаж олимпын хошой аварга болох зорилгодоо нэг алхам ойртсон бол Рустам Оружовын олимпын аварга болох мөрөөдөл талаар болов.

БАРИМТ 18

Дагах барилдаанд Рустам Оружов 2016 оны олимпын эхний тойрогт барилдаж байсан Косовогийн Акил Гяковаг ваза-ари үнэлгээгээр ялж хүрэл медалийн төлөө БНСАУ-ын Ан Чан Римийн эсрэг ялагдал хүлээж шагналт тавдугаар байранд шалгаран үлдсэн.

БАРИМТ 19

Тэрбээр замналынхаа турш Шохей Оногийн эсрэг 2016 оноос хойш нийт зургаан удаа таарч барилдсан ба нэг ч удаа түүнийг ялж байгагүй. Ингэхдээ олимпын наадамд хоёр удаа, ДАШТ-д нэг удаа түүнд ялагдсан. Мөн тэрбээр Японы Сойчи Хашимото аваргын эсрэг дөрвөн удаа барилдаж нэг ч удаа ялалт байгуулж үзээгүй.

БАРИМТ 20

Харин түүний хамгийн олон удаа учраа таарч барилдсан бөх бол Гүржийн олимп дэлхийн аварга Лаша Шавдатуашвили аварга юм. Тэд хоорондоо нийт 11 удаа таарч барилдсан ба есөн удаад нь Рустам Оружов ялалт байгуулж байжээ. Барилдааны хэв маяг болон бие бялдрын хувьд ойролцоо, ижил Европ тивийн нэгэн үеийн шилдэг тамирчид тул ийм олон удаа хоорондоо барилдсан байна.

БАРИМТ 21

Харин одоо Рустам Оружов Монгол улсын тамирчдын эсрэг хэрхэн барилддаг байсан талаар мэдээлэл хүргэе. Дэлхийн аварга Ц.Цогтбаатарын эсрэг гурав барилдаж хоёр удаа, ДАШТ-ий хүрэл Медальт МУГТ Г.Одбаярын эсрэг зургаа барилдаж гурван удаа, Олимпын хүрэл медальт МУГТ С.Ням-Очирын эсрэг хоёр барилдаж нэг удаа тус тус ялалт байгуулж байжээ.

БАРИМТ 22

Өдгөө 31 настай 180 см өндөртэй түний хувьд жин хасаж -73 кг жинд тогтмол барилдах нь амаргүй болж эхэлсэн. Тийм учраас тэрбээр Токиогийн олимпын дараа зарим тохиолдолд жин өгсөж -81 кг жинд барилдаж байв. Мөн түүний үндсэн жин болох -73 кг жинд Азербайжан улсаас Хидаят Хейдаров гэх ДАШТ-ий гурван хүрэл медальтай шилдэг жүдоч барилдаж байгаа тул түүний залгамж халаа найдвартай хүний гарт орсон гэж хэлж болно. 

БАРИМТ 23

Рустам Оружов он гарснаас хойш Португалийн Гранд При, Тель Авивийн Гранд Слам, Тблисийн Гранд Слам гэх гурван тэмцээнд оролцсон ч медаль хүртэж чадахгүй явсаар ийнхүү зодог тайлж байна. Тэрбээр 2022 оны долдугаар сард Унгарын Гранд Сламд хүрэл медаль хүртсэн нь түүний тамирчны хувиар хамгийн сүүлд хүртэж буй медаль нь болж байна.

БАРИМТ 24

Рустам Оружов нь хамгийн их хөрөнгөтэй жүдочдын нэг бөгөөд түүний нийт хөрөнгө нь 1.5 сая ам доллар. Мөн тэрбээр гэр бүлийнхээ мэдээллийг олон нийтэд зарлаад байдаггүй ба нэг охин, нэг хүүтэй.

image

Жүдо бөхийн хамгийн өрсөлдөөнтэй, уран тансаг барилдаан гардаг эрэгтэйчүүдийн -73 кг жингийн дэлхийн шилдгүүдийн нэг болох Рустам Оружов зодог тайлж тамирчны замналаа өндөрлүүлж буйгаа олон нийтэд албан ёсоор зарлалаа. Тэгвэл Япон жүдочдыг дийлэлгүй явсаар Олимп дэлхийд түрүүлэх зорилгоо биелүүлж амжилгүй дэвжээнээсээ бууж буй “Мөнгөн” Оружовын тухай 24 баримтыг хүргэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
Болжмор болжмор хөөрхөндөө
Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Мөнхжаргал (103.57.92.181)
    Чи нэг Орос зодог тайлсан бол юу болж байгаа бол оо ?
    2023 оны 08 сарын 10 | Хариулах
  • Зочин (192.82.84.74)
    Нэг азар зодог тайлаал биз, дэмий юманд ач холбогдол өгөх юм
    2023 оны 08 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Мэдэгдэл
    3 цаг 20 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    3 цаг 32 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    4 цаг 2 мин
  • “Эх оронч сурагч” хөтөлбөрийг нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ
    4 цаг 20 мин
  • “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөнө
    5 цаг 24 мин
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
    5 цаг 36 мин
  • Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
    5 цаг 55 мин
  • "Эль-Ниньо" нэртэй огцом халуун цаг агаар энэ зун дэлхийд аюул авчирна
    6 цаг 26 мин
  • Ж.Батжаргал: МАН-ын бүлэг ард түмний өгсөн итгэл, сонголтыг дагаж УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг хангахад анхаарч ажиллаж байна
    6 цаг 27 мин
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
    6 цаг 36 мин
  • Энэтхэгийн Дээд шүүх Мумбай хотын Версова-Бхаяндар замыг өргөсгөхийн тулд мангро моддыг тайрахыг зөвшөөрөв
    7 цаг 11 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт холбогдох гэмт хэрэг, авлигын шинжтэй үйлдлийг шалгуулах хүсэлтээ Авлигатай тэмцэх газарт гаргалаа
    7 цаг 19 мин
  • "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар
    7 цаг 48 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр улс төрийн шахалт байгаагүй, гэхдээ би дээд төрөө бодож байна, Ерөнхий сайд аа, уучлаарай гэж хэлсэн
    8 цаг 0 мин
  • Хаврын их цэвэрлэгээг зохион байгуулж байна
    9 цаг 39 мин
  • Чуулганы ирц дээр МАН, АН-ын эвсэх үү?
    10 цаг 6 мин
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
    10 цаг 27 мин
  • Э. Батшугар: Сошиал медианы хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
    11 цаг 2 мин
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
    11 цаг 8 мин
  • Үйл явдал: “Монгол эр хүн” үндэсний аян энэ сарын 31-нийг хүртэл улс орон даяар зохион байгуулна
    11 цаг 33 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • БАЙР СУУРЬ: Монголчуудын бүтээн байгуулалтыг АНУ өндрөөр үнэлж байна
  • УБТЗ ХНН-ийн парк шинэчлэл, транзит тээврийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ
24 баримт
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК