Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Допингтой нэр холбогдоод буй ширэн бээлийт Б.Чинзориг

2023-10-18
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Тэрбээр 1992 оны есдүгээр сарын 21-ны өдөр төржээ. Өнгөрсөн сард 31 нас хүрчээ. 

БАРИМТ 2

Б.Чинзориг айлын том хүүхэд бөгөөд нэг эрэгтэй дүүтэй аж. 

БАРИМТ 3

Тэрбээр анх 2005 онд боксын спортод хөл тавьж, анхны гараагаа “Алдар” спорт хорооноос эхэлж байжээ. 

БАРИМТ 4

Сагсчин болох мөрөөдөлтэй хүү боксын спорт руу урвасан нь найз Б.Гансүхээс нь эхлэлтэй гэнэ. Тухайн үед найз нь боксын секцэнд явдаг байж. Нэг удаа бэлтгэл дээр нь хамт очиж, бэлтгэж хийж үзсэнээр боксын спортоор хичээллэх болжээ.

БАРИМТ 5

2007 оноос Залуучуудын шигшээ багт, 2010 оноос насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багт орж ажиллажээ. 

БАРИМТ 6

Тэрбээр хүүхэд байхдаа эмээ, өвөө дээрээ өсжээ.

БАРИМТ 7

Түүний ээж, аав хоёр түүнийг юу ч хийсэн дэмжиж, ямар ч сонголт хийсэн дэмжиж хүлээж авдаг хүмүүс аж. Тиймдээ ч боксын спортоор хичээллэхэд нь эсэргүүцэж байгаагүй гэнэ. 

БАРИМТ 8

Харин анх боксоор хичээллэнэ гэхэд эгч нар нь хүнд зодуулна, цохиулна, гэмтэнэ, бэртэнэ гээд эсэргүүцэж байжээ. Харин анхныхаа тэмцээн дээр амжилт гаргасан учир түүнээс хойш дэмжих болжээ. 

БАРИМТ 9

Хүүхэд байхдаа нийгмийн идэвхтэй хүүхэд байжээ. Тухайлбал, сурагч байхдаа урлагийн үзлэгт орж хөтлөнө, жүжиглэнэ, дуулна гээд л бүх төрөлд л оролцдог байжээ. 

БАРИМТ 10

Спортын замналтай хүн түүний хамаатан, саданд байдаггүй аж. 

БАРИМТ 11

Тэрбээр МУИС-ийн Эдийн засгийн ангид сурдаг байсан ч тэмцээн, уралдаанд оролцохын хажуугаар сурах хүндрэлтэй байсны улмаас төгсөж чадаагүй байна. 

БАРИМТ 12

2014 онд Армийн дэлхийн аварга болж, амжилтын гараа нь эхэлж байв. Тэрбээр энэ тухайгаа “Аваргын төлөө 2013 оны дэлхийн аварга Эвертон Лопестой тулалдсан. Хүндхэн тоглолтын эцэст шүүгчийн саналаар 3:2 харьцаагаар ялж байлаа. Лопес хүч багатай боловч, маш хурдтай, гүйцэгддэггүй онцлогтой тамирчин" гэжээ.

БАРИМТ 13

Тэрбээр анх “Рио-2016” олимпод оролцож байв.  Эрэгтэйчүүдийн боксын 64 кг-ийн жинд хүч сорьсон ч хоёрдугаар тойрогтоо ОХУ-ын тамирчин В.Дунайцевт ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлж байв. 

БАРИМТ 14

Харин “Токио-2020” зуны олимпын наадмын боксын эрэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд Узбекстаны тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт Эльнур Абдураимовт ялагдаж, олимпоо дуусгасан юм. 

БАРИМТ 15

Ринг дээр гарахад хамгийн түрүүнд догдлол, сандрал, түгшүүр гэх мэт мэдрэмж төрдөг юм. Гэхдээ миний хувьд тулааны өмнө эсхүл өмнөх орой нь тулааны талаар хэт их бодохгүй байхыг хичээдэг хэмээн ярилцлагадаа дурджээ. 

БАРИМТ 16

Тэр боксын спортоос гадна сагсан бөмбөг тоглох, амьд хөгжмийн тоглолт, сонгодог урлаг үзэх дуртай гэнэ. 

БАРИМТ 17

Харин ширэн бээлийтэн маань бэлтгэлгүй үедээ амьд хөгжмийн тоглолт үзэх сонирхолтойгоос гадна сонгодог театрын үнэнч үзэгч аж.

БАРИМТ 18

Түүний хамгийн өндөр амжилт бол ДАШТ-ий мөнгөн медаль.

БАРИМТ 19

Түүний ойрын зорилго бол ирэх оны олимпид оролцох аж. Гэхдээ тэр "Миний олимпын замнал бол ирэх жилийн олимпоор дуусгавар болно" хэмээн дурдсан удаатай. Олимпид оролцоод медаль авах, төрийнхөө далбааг олимпын тэнгэрт мандуулна гэжээ. 

БАРИМТ 20

Тэрбээр УАШТ-ий есөн удаагийн аварга. Түүнээс энэ хугацаанд шантрах үе гарч байв уу гэж асуухад “Анх жаахан байхад шантрах үе олон байсан. Харин шигшээ багт орсноор зөвхөн урагшаа тэмүүлэх л болсон” гэж хариулсан юм. 

БАРИМТ 21

Тэр бол  мэргэжлийн өндөр ур чадвартай, хариуцсан ажилдаа идэвхи зүтгэлтэй, хөдөлмөрч,олонд нэр хүндтэй эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулсан шилдэг тамирчин юм.

БАРИМТ 22

Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2021 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-оор шагнагдсан юм. 

БАРИМТ 23

19 дэх удаагийн Азийн наадмын боксын 63,5 кг-ийн жинд мөнгөн медалийн төлөө Тайландын боксчин, өнгөрсөн оны тивийн аварга Бунжонг Синсириг ялсан билээ.

БАРИМТ 24

Тэрбээр Азийн наадамд түрүүлж, гурав дахь удаагаа олимпод өрсөлдөх эрхээ авсан боловч допингийн асуудал холбогдсон юм. 

image

Дэлхийн аваргын мөнгөн медальт, Армийн дэлхийн аварга, Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хошой хүрэл медальт Б.Чинзориг Азийн наадмад түрүүлж, гурав дахь удаагаа олимпод өрсөлдөх эрхээ авсан юм. Гэсэн ч тэр допингийн асуудалд нэр холбогдоод буй. Энэ талаараа өнөөдөр Б.Чинзориг олон нийтэд мэдээлэл өгөх аж. Иймд түүний талаарх 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (98.214.171.138)
    ongirch bolokhgyi France -aas alt av
    2023 оны 10 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    6 цаг 36 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    6 цаг 43 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    6 цаг 48 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
    6 цаг 54 мин
  • Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг
    7 цаг 3 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    7 цаг 41 мин
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
    18 цаг 25 мин
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
    Өчигдөр 16 цаг 15 мин
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
    Өчигдөр 16 цаг 10 мин
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
    Өчигдөр 12 цаг 20 мин
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Өчигдөр 12 цаг 10 мин
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
    Өчигдөр 11 цаг 49 мин
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 20 цаг 46 мин
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
    Уржигдар 20 цаг 17 мин
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
    Уржигдар 17 цаг 20 мин
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилт дууслаа
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
    Уржигдар 15 цаг 15 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
24 баримт
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК