Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Хүүхдийн хүчирхийлэлд яг хэн БУРУУТАН бэ?

2023-10-20
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

“Хүүхдийн тусламжийн 108” утсанд өдөрт дунджаар 500 орчим дуудлага ирдэг. Эдгээр дуудлагын ихэнх хувийг танин мэдэхүй, нөхөн үржихүйн боловсролтой холбоотой асуулт эзэлдэг.

БАРИМТ 2

“Хүүхдийн тусламжийн 108” 2014 онд анх байгуулагдсан цагаас хойш бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой 503 дуудлага ирсэн байна.

БАРИМТ 3

 Үүнээс 2017 онд хүчирхийлэлтэй холбоотой 157 дуудлага иржээ.

БАРИМТ 4

Энэ нь нийт дуудлагын 30-40 хувийг эзлэж буй аж.

БАРИМТ 5

 Дээрх дуудлагыг авч үзвэл хойд эцэг нь хүчиндсэн 17 хувь байна.

БАРИМТ 6

Ойр дотны хүмүүс нь хүчиндсэн тохиолдол 24 хувийг эзэлж байна.

БАРИМТ 7

 Мөн эдгээр 157 дуудлагын 122 нь хяналтад авчээ.

БАРИМТ 8

“Цөлийн сарнай” гээд охидын асрах төвд одоогийн байдлаар 13 орчим бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд амьдарч байна.

БАРИМТ 9

Хүчирхийллийн талаархи дуудлага мэдээллийн 23 хувийг тухайн хүүхэд өөрөө мэдээлсэн байдаг.

БАРИМТ 10

2010 онд манай улсад энэ оны эхний хагас жилийн байдлаар 5-14 насны таван хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон гэх тоон үзүүлэлт байна. 

БАРИМТ 11

2011 онд хүчингийн гэмт хэрэг 284 бүртгэгдсэн бол 2013 онд энэ тоо 394 болж өссөн, эдгээрээс 109 нь бага насны хүүхэд байсан байна.

БАРИМТ 12

2013 онд насанд хүрээгүй 109 хүүхэд бэлгийн хүчирхийллийн золиос болжээ.

БАРИМТ 13

2015 онд Нийслэлийн есөн дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвд хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн 16 тохиолдол бүртгэгджээ.

БАРИМТ 14

2016 оны нэгдүгээр улирлын байдалд 19 тохиолдол бүртгэгдсэн нь энэ төрлийн хүчирхийлэл эрс нэмэгдэж байгааг харуулсаар байна.

БАРИМТ 15

Улсын ерөнхий прокурорын газраас ирүүлсэн мэдээлэлд дурдсанаар 2015-2016 онд улсын хэмжээнд 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх албан мэдээлэл байна.

БАРИМТ 16

Энэ нь зөвхөн хууль хяналтын байгууллагад бүртгэгдэж шалгагдсан бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн тоо бөгөөд үүнээс гадна хичнээн хүүхэд бие сэтгэлээрээ хохирч байгааг тоолж, тодорхойлсон судалгаа өнөөдөр байхгүй байна.

БАРИМТ 17

Манай улсын хэмжээнд хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг үйлдэгддэг гэмт хэргүүдийн 87,8 хувийг хүчиндэх гэмт хэрэг эзэлж байгаа гэмт хэргүүдийн дийлэнхийг хойд эцэг болон төрөл садангийн ах нар нь үйлддэг бол хохирогчид нь 5-17 насны охид байдаг аж.

БАРИМТ 18

Хүчирхийллийн давтамжийн хувьд 20 хүүхэд (57.1 хувь) анх удаа, 15 хүүхэд (42.8 хувь) давтан эсвэл удаан хугацааны туршид хүчирхийлэлд өртсөн байна.

БАРИМТ 19

Хүчирхийлэл үйлдэгч нь хамаарлын хувьд ураг төрөл, танил, хөндлөнгийн хүн байгаа бөгөөд нийт тохиолдлын 20 нь буюу 57.1 хувь нь ураг төрөл, 9 тохиолдол буюу 25.7 хувь нь танил, 9 тохиолдол буюу 25.7 хувь нь хөндлөнгийн хүн байна.

БАРИМТ 20

Хүчирхийлэл үйлдэгдсэн газрын хувьд 21 тохиолдол буюу 60 хувь нь хохирогчийн гэрт, зургаан тохиолдол буюу 17.1 хувь нь хүчирхийлэл үйлдэгчийн гэрт үйлдэгджээ.

БАРИМТ 21

Харин дөрвөн тохиолдол буюу 11.4 хувь нь айлд, гурван тохиолдол буюу 8.5 хувь нь тодорхойгүй, нэг тохиолдол буюу 2.8 хувь нь машинд үйлдсэн гэх судалгаа байна.

БАРИМТ 22

Ураг төрлийн хүчин гэдэг нь хохирогчтой цусан болон ойрын төрөл садангийн хэн нэгэн этгээд түүнийг эрхшээлдээ оруулах зорилгоор эрх мэдэл, давуу талаа ашиглан, гэр бүлийн ариун журамт ёс, хайр, хүндэтгэл, итгэлийг эвдэж, хүний халдашгүй дархан байдал, эрх, эрх чөлөөг зөрчиж, бэлгийн харилцаанд оруулахаар завдсан, оруулсан, садар самууны шинжтэй бусад үйлдэлд уруу татсан, шаардсан гэмт үйлдлийг хэлнэ.

БАРИМТ 23

Энэ төрлийн гэмт хэргийг хууль хяналтын байгууллагаас шалгаж, шийдвэрлэх явц удаан, хохирогчоос олон дахин мэдүүлэг авах, эмзэг асуудлыг нь удаа дараа сөхөх зэргээр сэтгэл санааны дарамтад оруулдаг, нөгөө талаас гэмт хэрэг үйлдэгчийн ихэнх нь гэр бүл, хамаатан, ураг төрлийн холбоотой хүмүүс байдаг учир янз бүрийн дарамт шахалтаас шалтгаалж хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад хүүхэд гомдлоосоо татгалзах, эсхүл шүүхийн шатанд хэргийг хэрэгсэхгүй болгох явдал их гарч байна.

БАРИМТ 24

Сүүлийн хоёр жилийн судалгаанаас үзэхэд нийт бүртгэгдэн шалгагдсан гэмт хэргийн 49 нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.

image

Хүүхдийн хүчирхийлэл, аллага, алга болсон зэрэг аймшигт гэмт хэргүүд өдөр бүр л дуулдах болсон энэ цаг үед төр хийгээд иргэдийн дунд "Хэн буруутан" гэдгийг олох том асуудал тулгарсан мэт. Тэгвэл асуудлыг 24 баримтаар шийдье.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
Болжмор болжмор хөөрхөндөө
Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Иргэн (66.181.184.247)
    Эцэг эхчүүд маш их буруутай. Хүүхэддээ анхаарал тавих нь сул болж байна. Албан ба албан бус таксигаар 16 нас хүрээгүй хүүхдийг харгалзагчгүй үйлчлүүлэхийг хориглох ёстой. Гэр бүл салалтаас болж хүүхэд их хохирч байна. Энд төрийн хатуу бодлого үйлчлэх ёстой. Төрүүлсэн эцэг эх нь хамтдаа байна уу эс байна уу хүүхдийг анхаарлаас гадуур байлгавал хууль хатуу арга хэмжээ авах хэрэгтэй. Сургууль дээр бас нийгмийн ажилтны үүргийг зөв болгомоор байна. Бүх хүүхдүүд онц сурлагатан байх алөагүй. Харин бүгдээрээ зөв хүмүүжилтэй хүүхдүүд байвал нийгэм зөв явна.
    2023 оны 10 сарын 26 | Хариулах
  • DR. ADITYA (102.89.23.109)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 10 сарын 25 | Хариулах
  • DR. ADITYA (102.89.23.109)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.181.161.97)
    Яг хэн буруутайг олох гээд харайлгачихдаг Монгол зангаа болиоч.Энэ бол нийтээрээ бидний морал шалан дээр байгааг л харуулж байна. Энд олон асуудал байна. Ядуурал. Аж үйлдвэржсэн бус хагас нүүдэлчин сэтгэлгээ. Нүүдлийн соёл. Суурин иргэншилд бэлэн бус байгаа явдал. Дээрээс нь хүн амын бага хувийг эзлэх гаж дон. Өөрийн гэсэн бие даасан нийгмийн сэтгэлгээний онцлог, дархлаа гэж байхгүй байгаа явдал. Бид сүүлийн 300 жил дандаа бусдыг дагаж намирч иржээ. Өөрсдийн гэх юм юу ч үгүй. Үндэстний сэтгэлгээ ч гэж байхгүй. Бусдыг л дагадаг. Манжийг дагаж далбасан. Дараа нь Оросуудыг хүчээр дагасан. Сүүлийн 30 жилд Америк, барууныг даган дуурайж навсганалаа. Дайн тулаан, оршин байхын төлөө идэвхтэй тэмцэл хийгээгүй, амьдралын ямар ч идэвхгүй хэвшилтэй нүүдэлчин ард түмэн. Бидэнд бүх юм шинэ. Бас хуучин. Бидний гэх юм юу байгаа билээ гэдгийг эрэгцүүлэхээс өмнө одоо хэнийг дуурайх вэ гэж боддог. Хүүхэд хүчиндүүлээд байгаа нь ямар нэг бусармаг зүйлд бодож комунист эриний маягаар буруутныг хайх ёстой болсондоо биш, бид дор бүрдээ бидний эрх ашиг хөндөгдөж буйг мэдэрч байгаа хэрэг. Бидний эрх ашиг хаа байна? Эрх ашгийг ярихаас өмнө бид гэж хэн билээ ингэхэд? Дор бүрдээ хууль зөрчдөг, өөрийн өчүүхэн эрх ашгийн төлөө нийтийн дагаж мөрдөх ёстой хэм хэмжээг ядах юмгүй зөрчдөг нүүдэлчинд ямар эрх ашиг байх боломжтой вэ? Эртний Ацтекчүүдийн Тэночтитлан хот цэвэр усны ямар ч эх үүсвэргүй. Цэвэр усаа асар холоос усан сувгаар татах болж. Гэтэл бас нүүдэлчид байсан учир усан сангаа бохирдуулаад байж. Түүнээс болж халдварт өвчин гарна. Ингээд зарлиг гаргаж усан санг бохирдуулсан этгээдийг цаазаар аваачихаар тогтов. Нийтээрээ нэг эрх ашигтай болж буй хэрэг. Үр дүнд нь маш гайхалтай ус сувгийн системтэй эртний хот бий болжээ. Гэтэл хүчирхэгжсэн үе нь 13-р зуун шүү дээ. 16-р зуунд Испаничууд нөгөө үлгэр жишээ барууны үндэстэн энэ тивийн эрэг дээр бөөс, хир дагтайгаа хөл тавьсан юм шүү. Ацтекчүүд маш цэвэрч, хувийн ариун цэвэр, нийгмийн дэг журам өндөр ард түмэн байсан.
    2023 оны 10 сарын 20 | Хариулах
    • Зочин
      Хамгийн гол нь эрх ашиг гэдэг чухал. Тэр эрх ашгийг цогцлоохын тулд зорилгоосоо үл буцах нэгдсэн хандлага, тууштай байдал бий болох ёстой. Үүн дээр суурилсан оновчтой цомхон ажил үүргийн механизм бий болох ёстой. "Цаазлуулахаас илүүтэй би үүнийг дагахгүй бол бусад нь дагахгүй. Тэгэхээр нийтийн эрх ашиг хамгаалагдахгүй. Нийтийн эрх ашиг гэж үгүй бол миний эрх ашиг гэж үгүй" гэж ойлгох өндөр ухамсар хэрэгтэй. Зарчим нь ердөө л энэ. Манай улс материаллагийн хувьд аль хэдийний бар орны түвшинд очжээ. Гэтэл ухамсар, нийгмийн сэтгэлгээ, моралын хувьд шалан дээр байна. Өөрийн гэх үндэстний эрх ашиг, үнэт зүйл гэж тоймтой тогтсон юм үгүй. Өнгөрсөн цаг үед бусдын нөлөөнд байсны ул мөр болсон элдэв зан үйлийн шинжтэй эрээвэр хураавар зүйлс маань л биднийг нэгэтгэж байна. Тэр нь тийм хүчтэй биш. Ач холбогдолтой ч юм биш. Өвөг дээдсийн үед шүтэж байсын гэнэлээ гэж үнэлдэг ламын шашин. Чингис хааны үед тийм байсын гэнэлээ гэдэг нохойд барих ганц том бороохойтой. Комунист эриний үеэс үлдсэн ой санамж, хүчирхийлэлд суурилсан хуулиас эмээх ёс төдий кодекстой. Ямар учиртайг нь мэдэхгүй боловч нийтийн дунд түгээмэл хадгалагдаж үлдсэн үзэл суртлын өөдөстэй.
      2023 оны 10 сарын 20
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Мэдэгдэл
    2 цаг 24 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    2 цаг 35 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    3 цаг 5 мин
  • “Эх оронч сурагч” хөтөлбөрийг нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ
    3 цаг 24 мин
  • “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөнө
    4 цаг 28 мин
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
    4 цаг 40 мин
  • Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
    4 цаг 58 мин
  • "Эль-Ниньо" нэртэй огцом халуун цаг агаар энэ зун дэлхийд аюул авчирна
    5 цаг 30 мин
  • Ж.Батжаргал: МАН-ын бүлэг ард түмний өгсөн итгэл, сонголтыг дагаж УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг хангахад анхаарч ажиллаж байна
    5 цаг 31 мин
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
    5 цаг 40 мин
  • Энэтхэгийн Дээд шүүх Мумбай хотын Версова-Бхаяндар замыг өргөсгөхийн тулд мангро моддыг тайрахыг зөвшөөрөв
    6 цаг 15 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт холбогдох гэмт хэрэг, авлигын шинжтэй үйлдлийг шалгуулах хүсэлтээ Авлигатай тэмцэх газарт гаргалаа
    6 цаг 22 мин
  • "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар
    6 цаг 51 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр улс төрийн шахалт байгаагүй, гэхдээ би дээд төрөө бодож байна, Ерөнхий сайд аа, уучлаарай гэж хэлсэн
    7 цаг 4 мин
  • Хаврын их цэвэрлэгээг зохион байгуулж байна
    8 цаг 42 мин
  • Чуулганы ирц дээр МАН, АН-ын эвсэх үү?
    9 цаг 10 мин
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
    9 цаг 30 мин
  • Э. Батшугар: Сошиал медианы хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
    10 цаг 6 мин
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
    10 цаг 12 мин
  • Үйл явдал: “Монгол эр хүн” үндэсний аян энэ сарын 31-нийг хүртэл улс орон даяар зохион байгуулна
    10 цаг 36 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • БАЙР СУУРЬ: Монголчуудын бүтээн байгуулалтыг АНУ өндрөөр үнэлж байна
  • УБТЗ ХНН-ийн парк шинэчлэл, транзит тээврийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ
24 баримт
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК